COP17-ын Ногоон бүсэд “Монголын тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэн, экосистемийн үйлчилгээ” арга хэмжээ наймдугаар сарын 22-нд зохион байгуулагдана.
Арга хэмжээний үеэр Монгол орны тусгай хамгаалалттай газар нутаг, тэдгээрийн экосистемийн үнэ цэн, байгаль болон хүний амьдралд үзүүлдэг үр өгөөжийг олон нийтэд танилцуулна.
Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, санхүүжилт, менежмент, хамгаалалтад талуудын оролцоог нэмэгдүүлэх асуудлаар мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Оролцогчид “ТХГН-ийн паспорттой аялал” өртөөчилсөн тоглоомоор дамжуулан тусгай хамгаалалттай газар нутгуудтай танилцахаас гадна тухайн нутгийн төлөөлөлтэй уулзаж, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл авах боломжтой.
Арга хэмжээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монголын Байгалийн Өв Сан, Де Нэйче Консервансийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн төслийн зохицуулах нэгж хамтран зохион байгуулна.
Арга хэмжээ наймдугаар сарын 22-ны 09:00-18:00 цагт COP17-ын Ногоон бүсийн C4 “Байгаль” павильонд болно.
| COP17: Монголын тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнийг танилцуулах ажиллагаа болно | ||
| Үзсэн: 92 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.