Шууд Chart

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралдолоо дахь өдрөө амжилттай үргэлжилж байна

2026-08-23 14:27:46

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/ долоо дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.

Хурлын хүрээнд оролцогч улс орон, олон улсын байгууллагуудын төлөөлөл уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, газрын доройтол, цөлжилт, ган, усны хомсдол болон уур амьсгалын өөрчлөлтийн сорилтыг даван туулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.

Энэ хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны даргын хувьд Израил улсын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага болох “MASHAV”-ын Ерөнхий захирал Эйнат Шлейн, БНХАУ-аас Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элиав Белоцерковский болон бусад албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

1958 онд байгуулагдсан “MASHAV” нь Израил Улсын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хуримтлуулсан мэдлэг, туршлага, инновац, технологийг хөгжиж буй улс орнуудтай хуваалцах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.

Тус байгууллага нь өнөөдрийг хүртэл дэлхийн 140 орчим улсад үйл ажиллагаа хэрэгжүүлж, 350 мянга гаруй мэргэжилтнийг сургалт, чадавхжуулах хөтөлбөрт хамруулсан байна.

Энэ хүрээнд Монгол Улс COP17-ын үеэр “Тал хээрийн төлөвлөгөө”-г олон улсад танилцуулж, тал хээрийн экосистемийг хамгаалах, газрын доройтлыг бууруулах, тогтвортой ашиглалтыг дэмжих чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилт тавьж байгааг мэдээллээ.

Хатагтай Эйнат Шлейн Монгол Улсад COP17-ыг амжилттай зохион байгуулж буй Үндэсний хороо болон ажлын хэсгийн нийт бүрэлдэхүүнд амжилт хүсээд, тус бага хурлаас цөлжилт, газрын доройтол, ган болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхүйц бодлогын чухал шийдвэрүүд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

 

Нийтэлсэн: COP17 Mongolia

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралдолоо дахь өдрөө амжилттай үргэлжилж байна  
Үзсэн: 96 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй