Шууд Chart

COP17: Зочид, төлөөлөгчдөд 17 чиглэлд 100 автобус үйлчилнэ

2026-08-17 08:35:21

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-д оролцох мандаттай зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээнд 17 чиглэлд нэмэлт 100 автобус ажиллуулна.

Автобусууд хурлын зочид, төлөөлөгчдийн байрлах 38 зочид буудал болон хурлын талбайн хооронд урьдчилан баталсан цагийн хуваарийн дагуу үйлчлэх юм.

Тээврийн үйлчилгээг нийтийн тээврийн салбарын 13 аж ахуйн нэгж хариуцах бөгөөд холбогдох албан хаагчдад Нийтийн тээврийн бодлогын газрын Тээврийн бодлого, судалгааны хэлтсээс сургалт, мэдээлэл өгчээ.

COP17-ийн үеэр бага хурлын талбай НҮБ-ын мэдэлд шилжихтэй холбоотойгоор жолооч нар олон улсын дүрэм, аюулгүй ажиллагааны шаардлагыг мөрдөж ажиллана. Тухайлбал, тээврийн хэрэгслийг зохих шалгалтад хамруулахын зэрэгцээ үйлчилгээний соёл, харилцаанд онцгой анхаарах чиглэл өгсөн байна.

Нэмэлт автобусууд 196 орны зочид, төлөөлөгчдийг зочид буудал болон хурлын талбайн хооронд аюулгүй, тав тухтай тээвэрлэх үүрэгтэй ажиллах юм.

Нийтэлсэн: COP17 Mongolia

COP17: Зочид, төлөөлөгчдөд 17 чиглэлд 100 автобус үйлчилнэ  
Үзсэн: 105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 35 минутын өмнө
Яг чиглэлүүд нь байна уу?

Бидэнтэй нэгдээрэй