Шууд Chart

Токиод 2020 оны олимпын наадмын өдрүүдэд ашиглах хиймэл цасыг туршина

2019-09-05 15:18:39

Ирэх 2020 оны зуны олимпын болон паралимпын наадмыг зохион байгуулагчид тэмцээн уралдааны өдрүүдэд хэт халалтын уур амьсгалын үед ашиглах хиймэл цасыг туршихаар төлөвлөж байна. Туршилтыг завиар сэлүүрдэх тэмцээнийг зохион явуулах газарт хийх юм байна.

Хэт халалтын улмаас тамирчид болон үзэгчид наранд цохиулахаас сэргийлэхийн тулд ийм арга алхам хийж хэрэгжүүлэх гэж байгаа юм байна. Туршилт ирэх долоо хоногт болно гэж мэдээллээ. Тэмцээн уралдааны төрлүүдээс шалтгаалан тоглолтын бэлтгэлд зориулж янз бүрийн туршилтууд хийхээр төлөвлөж байгаа юм байна. Япон улсад зуны улиралд тулгамддаг гол асуудлын нэг бол цаг агаарын хэт халуун, хуурай уур амьсгал юм. Үүнээс болж иргэд наранд цохиулах, бие эрүүл мэнд нь доройтох, цаашлаад нас барах өндөр эрсдэлтэй. Тиймээс ирэх жилийн олимпын наадмын өдрүүдэд наранд цохиулахаас иргэдийг хамгаалах ажил хамгийн чухал ажлуудын нэгээр нэрлэгдэж байгаа юм.

Учир нь хэт аагим халуун уур амьсгал тамирчдын амжилтад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй хэмээн үзэж байгаа юм. Хиймэл цас гаргадаг төхөөрөмжүүдийг хэд хэдэн газарт суурилуулахаар төлөвлөж байна. тус төхөөрөмж өдөрт нэг тонн хүртэлх хиймэл цас гаргах хүчин чадалтай юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Токиод 2020 оны олимпын наадмын өдрүүдэд ашиглах хиймэл цасыг туршина  
Үзсэн: 659 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй