Либерийн лалын шашны сургууль галд өртөж, 28 хүн амиа алджээ. Тэдний хоёр нь багш, 26 сурагч байсан гэнэ. Гал 09 дүгээр сарын 18-ны шөнө дунд лалын сүмтэй залгаа нийтийн байрнаас эхлэн гарсан байна.
Галын шалтгааныг одоохондоо тогтоож чадаагүй ч шаардлагатай шалгалтыг явуулж байна гэж ослын газарт очсон Либерийн Ерөнхийлөгч Жорж Веа мэдэгджээ. Британийн “Би-Би-Си” радио станц энэ галын үеэр хоёр сурагч, нэг багш л амьд гарсан гэж мэдээлж байна. Тус шашны сургуульд 10-20 насныхан суралцдаг байна.


| Шашны сургууль шатсанаас үүдэж 28 хүн амиа алджээ | ||
| Үзсэн: 676 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.