Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагааг энэ жил анх удаа англи, япон, солонгос, хятад, орос хэлээр орчуулан дэлхий даяар шууд хүргэж байна.
Шууд дамжуулалтыг MNB World, YouTube суваг, FM радио болон хэвлэл мэдээллийн бусад сувгуудаар нэгэн зэрэг хүргэж байгаа бөгөөд Монголын түүх, өв соёл, үндэсний их баяр наадмыг олон улсын үзэгчдэд илүү хүртээмжтэйгээр танилцуулах боломжийг бүрдүүлж байна.
Мөн нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн төв талбай дахь томоохон дэлгэцээр Үндэсний их баяр наадмын нээлтийг шууд дамжуулан үзүүлж байна.
Түүнчлэн Жанжин Д.Сүхбаатарын талбайд тусгай дэлгэц байршуулж, хиймэл ногоон зүлэг бүхий задгай талбайг тохижуулан иргэд, жуулчдад нээлтийн ажиллагааг хамтдаа үзэх боломжийг анх удаа бүрдүүллээ гэж Шадар сайд Н.Номтойбаяр мэдэгдлээ.

| Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжуулж байна | ||
| Үзсэн: 77 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.