Шууд Chart

Хулан хатан

2014-11-07 16:19:35

XIII зууны үеийн Монголын түүхийн сурвалжид гоо үзэсгэлэн, эмэгтэй хүний эрхэм нандин чанарын бэлгэ тэмдэг болгон олонтоо тэмдэглэгдсэн нэгэн бүсгүй бол Чингис хааны бага хатан Хулан юм.

Чингис хаанд өргөмжлөгдөн 1204 он буюу хулгана жилийн намар Хар талын үзүүр гэдэг газар мэргэдийн Тогтоа бэхитэй байлдан цохиж, улмаар Саарь хээр гэдэг газар мэргэдийн олон аймгийг өөртөө дагуулжээ.

Мэргэдийг ийнхүү эзлэгдэхэд түүний нэгэн овгийн тэргүүлэгч Дайр Үсэн байлдахгүйгээр өөрийн охин Хуланг Тэмүжинд үзүүлэхээр авч явах замд монгол цэрэг саатуулахад, тэднийг ахлаж явсан Бааридайн Наяа ноён, Хулан охин Дайр Үсэн хоёрыг хамгаалан Чингис хаанд хүргэсэн түүх байдаг.

Хулан хатан төрөлхийн цэцэн сэргэлэн, үнэхээр үзэсгэлэн гоо, ариун нандин байсан тул төрийн их хатан Бөртэ ч түүнийг хүндэтгэн хүлээн зөвшөөрсөн байна.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хулан хатан  
Үзсэн: 8089 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй