Шууд Chart

Родриго Дутертегийн хар тамхины эсрэг тэмцэлд иргэд нь сэтгэл хангалуун байна

2019-09-23 17:16:45

Филиппиний Ерөнхийлөгчийн хийж байгаа хар тамхины эсрэг тэмцэлд ард иргэдийн дийлэнх нь сэтгэл хангалуун байгаа тухай Филиппиний судалгааны байгууллагааас мэдээлж байна.

1200 гаруй хүнээс авсан энэ асуулгын дүн, цагдаа нар хүний аминд хоморголон хүрч байна гэдэг шалтгаанаар олон улсын шахалт дарамтад өртөж буй Филиппиний Засгийн газарт түлхэц өгч байна гэж Хятадын хэвлэлд бичсэн байна.

Учир нь судалгааны дүнг олон нийтэд танилцуулсны дараа Филиппиний Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч “Энэ судалгаа олон улсын хамтын нийгэмлэгийг буруу ойлголттой байгааг харуулж байна” гэж мэдэгдсэн байна.

Филиппиний төрийн бус байгууллагаас өнгөрөгч зургаадугаар сарын сүүлчээр явуулсан судалгаагаар хар тамхины эсрэг Дутертегийн санаачилсан гурван жилийн компанит ажлын хүрээнд Филиппинд хар тамхины хэрэглээ, гэмт хэрэг буурсан хэмээн 82 хувь нь сэтгэл хангалуун буюу маш сайн гэсэн үнэлгээ өгчээ.

Гэтэл “Хар тамхины худалдаа одоо цэцэглэн хөгжиж байгаа. Үүн дээр нэмээд цагдаа нар хүч хэрэглэх, хүний аминд хүрэх явдал хэт их байна” гэж санал асуулгад оролцсон хүмүүсийн 12 хувь нь таалагдахгүй байна гэж өгүүлсэн байна. Харин оролцогчдын 6 хувь нь Ерөнхийлөгчийнхөө хийсэн алхамд ямар үнэлгээ өгөхөө шийдээгүй байна.

Ийм судалгааны дүн гарахаас хоёр хоногийн өмнө Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте төрийн өмчит байгууллагуудаа НҮБ-ын Хүний эрхийн хорооны 18 улсаас илгээх зээл тусламжийг авахгүй байх чиглэл бүхий тогтоол гаргасан байна. Энэ зуурт Филиппиний цагдаагийн байгууллагаас хар тамхи зуучилдаг байж болзошгүй 6700 гаруй хүний аминд хүрсэн гэдгээ мэдэгджээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Родриго Дутертегийн хар тамхины эсрэг тэмцэлд иргэд нь сэтгэл хангалуун байна   
Үзсэн: 568 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Тест [127.0.0.xxx] 2019-09-24 11:06
төрлийн хар тамхины түргэвчилсэн тест(шээсний) хар тамхи болон мансууруулах бодис хэрэглэсэнээс хойш 7 хоног хүртэл хугацаанд илрүүлнэ 95020003

Бидэнтэй нэгдээрэй