Ираны хөгжөөн дэмжигч бүсгүйчүүд Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлийн хүрээнд өнөөдөр болох Иран-Камбожийн шигшээ багуудын сонгон шалгаруулах тоглолтыг анх удаа цэнгэлдэх хүрээлэнд үзэх гэж байна.
Бүсгүйчүүд энэ тэмцээний 3500 гаруй тасалбарыг худалдан авчээ. Эхэндээ эмэгтэйчүүдэд хоёр тусдаа хэсгийн суудлыг гаргаж өгсөн ч тасалбар нь цагийн дотор борлогдсон тул суудлын тоог нэмэхээс өөр аргагүй болсон гэнэ. Эмэгтэй дэмжигчдийн аюулгүй байдлыг 150 эмэгтэй цагдаа хангаж ажиллах юм байна.
Өнгөрөгч есдүгээр сард Сахар Ходаяри хэмээх нэгэн бүсгүй эрэгтэй хүн шиг хувцаслан цэнгэлдэх хүрээлэн рүү орохыг завдан баригдаж, улмаар эсэргүүцэл үзүүлэн өөрийгөө шатаасан билээ. Энэ үйл явдлын дараа Олон улсын хөлбөмбөгийн холбоо Иранд дарамт шахалт үзүүлж, тус улс сүүлийн 40 жил анх удаа эмэгтэйчүүдэд цэнгэлдэх хүрээлэнд орох эрх олгосон юм.
| Ираны хөгжөөн дэмжигч бүсгүйчүүд цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөгийн тэмцээн үзнэ | ||
| Үзсэн: 627 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.