Шууд Chart

Жулиан Ассанжид холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг зогсоожээ

2019-11-20 17:14:21

Шведийн прокурорын газраас “Викиликс” байгууллагыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжид холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг зогсоолоо. Энэ талаар уг хэргийг шалгаж байсан прокурор Ева-Мари Перссон мягмар гарагт сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Тэрбээр “Миний бодлоор энэ хэрэгт нотлох баримт хангалтгүй. Мөн Дээд шүүхээс гаргасан сэжигтний гэм бурууг нотлох шаардлагыг хангаж чадахгүй байна. Ассанжаас нэмэлт байцаалт авсан ч нотлох баримтыг өөрчилж чадахгүй л болов уу” гэж мэдэгджээ.

Гэхдээ прокурорын гаргасан энэ шийдвэрээр санал гомдол гаргаж болно. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны наймдугаар сарын 20-нд дуусна. Хэрвээ энэ хугацаанаас өмнө гомдол гаргавал хөөн хэлэлцэх хугацааг сунгаж болно гэжээ.

“Викиликс”-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг 2010 онд Шведэд хүчингийн хэрэг үйлдсэн, бусдыг дарамт шахалтад оруулсан хэрэгт буруутгаж байгаа юм. Харин Жулиан Ассанж энэ хэргийг үгүйсгэдэг байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Жулиан Ассанжид холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг зогсоожээ   
Үзсэн: 611 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй