Шууд Chart

Калифорнийн сургуулиуд нарны эрчим хүч ашиглаж байна

2020-01-24 12:24:01

АНУ-ын Калифорни мужид өнгөрсөн онд гал түймэр гарсан тохиолдол олон бүртгэгдсэн. Үүнд эрчим хүчний тоног төхөөрөмжийн эвдрэлээс үүссэн гал түймрүүд нэлээдгүй байсан бөгөөд үүнээс болж мужийн 666 сургууль цахилгаангүй болсон байна. Тиймээс тус муж эрчим хүчний найдвартай аюулгүй ажиллагааны хүрээнд нарны эрчим хүчийг ихээр ашиглаж эхлээд байна.

Тус мужийн "Salinas"-д байрлах 3600 сурагчтай дүүргийн сургууль нь эрчим хүчний хэрэглээгээ бүрэн хангах микро сүлжээг ашиглалтад оруулсан байна. Энэ мэтчилэн Невадагаас Нью-Йорк хүртэлх, Аризонагаас Хавай хүртэлх сургуулиуд нарны зай хураагуур ашиглан эрчим хүчний хэрэглээгээ хангах микро сүлжээний хэрэглээ ихэссээр байна.

Улсын хэмжээнд одоогоор 5489 сургуульд нарнй зай хураагуур суурилуулсан байгаа бөгөөд 1.9 сая Мегаватт-цаг цахилгаан үйлдвэрлэж байна. Энэ нь дундаж хэрэглээтэй 190'000 айл өрхийн цахилгаан хэрэглээг хангаж болохуйц эрчим хүч юм. Калифорни муж нь 2045 он гэхэд нийт эрчим хүчний хэрэглээгээ 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр бүрэн хангахаар төлөвлөөд байна. 


Калифорнийн сургуулиуд нарны эрчим хүч ашиглаж байна   
Үзсэн: 925 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй