Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийн дундах сунгааны санал хураалт 14 мужид нэгэн зэрэг явагдлаа. Супер мягмар гарагийн санал хураалтаар Америкийн дэд ерөнхийлөгч асан Жо Байден нийт 14 мужаас 8-т нь ялалт байгуулаад байна.
АНУ-ын экс дэд ерөнхийлөгч Жо Байден Массасусетс, Миннесота, Оклахома, Арканзас, Алабама, Теннесси, Хойд Каролина болон Виржиниа гэсэн мужид ялалт байгуулснаар супер мягмар гарагийн сунгаанд тэргүүлж байна. Харин түүний гол өрсөлдөгчөөр Вермонт мужийн сенатч асан Берни Сандерс нэрлэгдэж байгаа юм. Тэрээр Вермонт, Утах болох Колорадо мужид ялалт байгуулаад байгаагаас гадна Калифорни мужид ялах магадлал өндөр байна. Калифорни болон Техас мужид ялалт байгуулах нь нэр дэвшигчдийн хувьд маш чухалд тооцогдож байгаа. Учир нь дээрх хоёр муж хамгийн олон төлөөлөгчтэй. Энэ удаагийн сунгаагаар нэр дэвшигчид нийт 1300 гаруй төлөөлөгчийн дэмжлэгийг авахын төлөө өрсөлдөж байгаа төдийгүй Ардчилсан намын сунгаанд ялахын тулд нийт 1991 төлөөлөгчийн саналыг авах ёстой. Ер нь Жо Байден Африк гаралтай Америкчуудын дунд нэр хүнд тун өндөр байгааг энэ удаагийн төдийгүй өмнө сунгаа харуулж байгааг шинжээчид онцолжээ. Энэ удаагийн сунгаанд ялагдал хүлээж байгаа нэр дэвшигчид нь сенатч Элизабет Воррен болон Нью-Йорк хотын дарга асан Майкл Блүүмберг юм. Элибабет Воррен өөрийн төрөлх муж болох Массачусеттсид ялагдал хүлээсэн нь тун тоогүй үйл явдал гэдгийг ажиглагчид хэлж байна. Харин өмнөх сунгаануудыг алгассан тэрбумтан Майкл Блүүмберг Америкийн Самоа гэх ганцхан бүсэд ялалт байгуулсан юм.
Тэрээр сонгуулийн кампанит ажилдаа олон саяыг зарцуулсан хэдий ч үр дүн тааруу байна. Энэ удаагийн сунгаа 2020 оны 11-р сард болон Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас хэн өрсөлдөхөө гэдгийг тодорхойлоход чухал нөлөөг үзүүлэх юм.
| Жо Байден нийт 14 мужаас 8 мужид нь ялалт байгуулаад байна | ||
| Үзсэн: 811 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.