Шууд Chart

Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй

2026-04-09 14:30:51

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковийг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтын эхэнд АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Монгол, Оросын уламжлалт, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, найрамдалд хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай өргөжиж буйд талархал илэрхийллээ.
 
Уулзалтаар гурван асуудал хэлэлцсэн бөгөөд Ойрхи Дорнодын дайны нөхцөл байдлаас үүдэлтэй ОХУ-ын тэсэлгээний бодисын экспортын хоригоос шалтгаалан Монгол Улсын ААН-ийн захиалсан тэсэлгээний бодисууд гацах, ОХУ-ын талаас захиалга авахгүй байх зэрэг хүндрэлтэй асуудлуудыг шийдэж Монгол Улсыг тус хоригт оруулахгүй байхыг талууд тохиролцож баталгаажуулав.
 
Түүнчлэн Монголын талаас газрын тосны бүтээгдэхүүний үнэ тэр дундаа дизель түлшний нийлүүлэлтийг таслахгүй байх, хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх талаар санал тодорхой санал тавилаа.
 
Мөн тун удахгүй АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Москва хотод томилолтоор ажиллаж, дээрх тавьсан асуудлуудаар ОХУ-ын эрх бүхий төлөөллүүдтэй үргэлжлүүлэн ярилцахаар тохиролцлоо гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.  

Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй  
Үзсэн: 212 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй