Шууд Chart

БНСУ амны хаалт тараах шинэ системд шилжлээ

2020-03-06 19:07:53

БНСУ-д амны хаалтны хомсдол үүсч, иргэддээ маск тараах шинэ системд шилжээд байна. 2020 оны гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн Эмийн сангуудаар амны хаалт зарагдаж эхлэх бөгөөд нэг хүн долоо хоногт хоёр амны хаалт худалдаж авах боломжтой. Маск худалдан авахдаа иргэний үнэмлэхээ үзүүлэх бөгөөд төрсөн оныхоо сүүлийн тоогоор хуваарилсан өдөр л авах юм байна. 

Жишээ нь: 1990 он бол 0-р төгссөн болохоор 5 дахь өдөр худалдан авна.
1,6 аар төгссөн бол Даваа гараг 
2,7 оор төгссөн бол Мягмар гараг 
3,8 аар төгссөн бол Лхагва гараг 
4,9 өөр төгссөн бол Пүрэв гараг 
5,0 ээр төгссөн бол Баасан гарагт амны хаалт авна. 

Ажлын өдөр маск худалдаж авч амжаагүй бол амралтын өдөр худалдан авах боломжтой аж. Насанд хүрээгүй бол гадаад пасспорт юм уу иргэний үнэмлэхний гэрчилгээ, сурагчийн үнэмлэхийн хамт үзүүлэн авна.

Бага насны хүүхэд буюу 0-3 настай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бол асран хамгаалагч нь өмнөөс нь худалдан авах боломжтой юм байна. Хэрвээ гадаад улсын иргэн бол гадаад иргэний үнэмлэх, даатгалын дэвтрээ авч очиж авах боломжтой. Эдгээр бичиг баримтын нэг нь л байхгүй бол худалдаж авах боломжгүй гэжээ. 

БНСУ-д К94 маскны үнэ 1500 вон байхаар зохицуулагдаж байна. Ингэснээр иргэдэд амны хаалтыг хүртээмжтэй тараах боломжтой гэж үзжээ.

МҮОНРТ-ийн БНСУ дахь сурвалжлагч Э.Ижилболд


БНСУ амны хаалт тараах шинэ системд шилжлээ   
Үзсэн: 1516 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй