Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн тэргүүлэх Шинэ үеийн Засгийн газрын танхимын гишүүдийг УИХ-д танилцуулсны дараа тангараг өргөснөөр Засгийн газрын шинэ танхим бүрдлээ. Үүнд:

Нэг. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 40 настай. Ам бүл 5. 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль, 2001 онд Бэрс дээд сургууль, 2008 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, 2015 онд АНУ-ын Харвардын их сургуулийг тус тус төгссөн. Сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй. Боловсрол судлал болон төрийн удирдлагын магистрын зэрэгтэй.
- 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Захирагчийн ажлын албанд Тамгын газрын дарга,
- 2002-2007 онд “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллагын бүсийн захирал,
- 2007-2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга,
- 2008-2010 онд Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга,
- 2010-2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч,
- 2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга,
- 2012 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч,
- 2016 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2019-2020 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар тус тус ажилласан.
- Одоо Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байна.
2. УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан
Улсын Их Хурлын гишүүн Сайнбуянгийн Амарсайхан нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 47 настай, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 1991 онд Налайх дүүргийн “Эрдмийн оргил” дунд сургууль, 1996 онд АНУ-ын Калифорни мужийн Пресно хотын институт, 2000 онд АНУ-ын Саут Вест их сургуулийг тус тус төгссөн.
Хэл судлал, эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй.
- 1992-1994 онд Шинжлэх ухаан, мэдээлэл технологийн төвд ажилтан,
- 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд консулын ажилтан, атташе,
- 2004-2007 онд “Американ трейд энд девелопмент” ХХК-д хөрөнгө оруулалт, гадаад худалдааны менежер,
- 2007-2017 онд “Оюуны-Ундраа" группийн гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга,
- 2012-2020 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч,
- 2016-2017 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дарга,
- 2017-2019 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга,
- 2019-2020 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар тус тус ажиллаж байгаад 2020 оноос Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байна. Улсад 23 жил, үүнээс төрийн албанд 15 жил ажилласан.

3. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж
Цэндийн Нямдорж нь 1956 онд Увс аймгийн Малчин суманд төрсөн. 64 настай, эхнэрийн хамт амьдардаг.
- 1973 онд Увс аймгийн Малчин сумын найман жилийн сургууль,
- 1975 онд Увс аймгийн Улаангом хотын арван жилийн 1 дүгээр дунд сургууль,
- 1976 онд Зөвлөлт Холбоот Улсын Эрхүү хотын Улсын их сургууль,
- 1981 онд Зөвлөлт Холбоот Улсын Санкт-Петербургийн Улсын их сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй.
- 1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга,
- 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч,
- 1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн,
- 1990-1992 онд Хууль зүйн тэргүүн дэд сайд,
- 1992-2016 онд Улсын Их Хурлын гишүүн,
- 2000-2005 онд Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайд,
- 2005-2007 онд Улсын Их Хурлын дарга,
- 2016-2017 онд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга,
- 2017-2020 онд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар тус тус ажиллаж байгаад 2020 оны наймдугаар сараас Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байна. Тэрбээр төрийн албанд 40 жил, үүнээс улс төрийн албан тушаалд 31 жил ажилласан.

4. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан
Нямжавын Уртнасан нь 1975 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. 46 настай, ээж, охины хамт амьдардаг. 1993 онд Дархан-Уул аймгийн 17 дугаар дунд сургууль, 1998 онд Монгол Улсын их сургуулийг тус тус төгссөн. 2003 онд Япон Улсад, 2005 онд ХБНГУ-д байгаль орчин, хэрэглээний сэтгүүл зүйн чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн. Сэтгүүлч мэргэжилтэй.
- 1998-2000 онд “Ийгл” телевизид сэтгүүлч, Мэдээний албаны дарга,
- 2000-2010 онд Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн Нийгэм, эдийн засгийн редакцид байгаль орчин, хариуцлагатай уул уурхайн асуудал хариуцсан сурвалжлагч, редактор,
- 2011-2013 онд “Шинэ дэлхий” телевизийн гүйцэтгэх захирал,
- 2014-2016 онд “Юни Си энд Си” ХХК-ийн Маркетингийн хэлтсийн захирал,
- 2016-2020 онд “Юни Солар” ХХК-д менежер, гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан. Улсад 22 жил ажилласан.

5. УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар
Хишгээгийн Нямбаатар нь 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 42 настай. Ам бүл 5. 1996 онд нийслэлийн 48 дугаар дунд сургууль, 2000 онд Орхон их сургуулийг, 2008 онд Хууль сахиулахын их сургуулийг тус тус төгссөн.
- 2000-2007 онд Орхон их сургуульд багш,
- 2005-2008 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч,
- 2008-2009 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Хуулийн зөвлөх,
- 2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга,
- 2011-2012 онд мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч,
- 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга,
- 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн,
- 2019-2020 онд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга,
- 2020 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байна.

6. УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан
Улсын Их Хурлын гишүүн Болдын Жавхлан нь 1975 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн. 45 настай. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.
- 1990 онд Сүхбаатар аймгийн 1 дүгээр сургууль, 1992 онд Дархан-Уул аймгийн 17 дугаар сургууль, 1997 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургууль, 2008 онд АНУ-ын Калифорнийн Их Сургуулийн Риверсайдын хэлний сургууль, 2009 онд АНУ-ын Индианагийн их сургуулийг тус тус төгссөн. Банкны эдийн засагч мэргэжилтэй.
- 1997-2004 онд Монголбанкинд хянан шалгагч,
- 2004-2007 онд Худалдаа хөгжлийн банкны Дэд захирал,
- 2010-2016 онд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байгаад 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн,
- 2020 оноос Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм. Улсад 23 жил, үүнээс санхүү, эдийн засгийн салбарт 11 жил ажилласан.

7. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
Батмөнхийн Батцэцэг нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 47 настай. Нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1992 онд Дархан хотын 13 дугаар дунд сургууль, 1996 онд Монгол Улсын их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургууль, 2000 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Голландын Маастрихтийн менежментийн их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын харилцааны ажилтан, багш, орчуулагч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй.
- 1996-2005 онд “Мөнхийн үсэг" ХХК-ийн захирал,
- 2003-2004 онд “Аз-хур" ХХК-ийн захирал,
- 2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хэлтсийн дарга,
- 2007-2010 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга,
- 2010-2011 онд Монгол ардын хувьсгалт намын Ажлын албанд зөвлөх,
- 2011-2012 онд Монгол ардын намын Ажлын албанд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга,
- 2015-2016 онд Сангийн сайдын зөвлөх,
- 2016-2020 онд Гадаад харилцааны Дэд сайдаар тус тус ажиллаж байгаад 2020 оноос “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байгаа юм байна. Улсад 24 жил, үүнээс төрийн албанд 10 жил ажилласан.
![]()
8. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин
Чинбатын Номин нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. 37 настай. Нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 2000 онд Нийслэлийн 45 дугаар дунд сургууль, 2003 онд Кембриджийн коллеж, 2006 онд Зүүн Английн Их сургууль, 2018 онд Харвардын Бизнесийн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй.
- 2008-2011 онд “Тэрэлж Сүйх" ХХК-ийн захирал,
- 2011 оноос одоог хүртэл “Монгол телевиз” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Улсад 9 жил ажиллажээ.
9. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд
Сэрээжавын Энхболд нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. 42 настай. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. 1995 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 22 дугаар сургууль, 2004, 2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, 2020 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистрийн зэрэгтэй.
- 2007-2019 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн даргаар ажиллаж байгаад 2019 оноос Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирлаар ажиллаж байна.

10. УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан
Улсын Их Хурлын гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгалан нь 1970 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. 51 настай. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар арван жилийн сургууль, 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургийн их сургууль, 1996 онд АНУ-ын Дакотагийн их сургууль, 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургуулийг тус тус төгссөн. Мэдээллийн технологийн инженер-эдийн засагч мэргэжилтэй.
- 1992-1995 онд Монцамэ агентлаг, Ил товчоо сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга,
- 1995-1996 онд “Интерпресс” ХХК-ийн ерөнхий захирал,
- 1996-2012 онд “Эм Си Эс” группын Тэргүүн дэд ерөнхийлөгч,
- “Юнител” группын Захирлуудын зөвлөлийн дарга,
- 2011-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Хөдөөгийн хөгжил, дэд бүгэц хариуцсан зөвлөх,
- 2012-2020 онд Улсын Их Хурлын гишүүн,
- 2016-2017 онд Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга,
- 2017-2020 онд Улсын Их Хурлын Дэд даргаар тус тус ажилласан. 2020 оноос Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байна. Улсад 28 жил, үүнээс улс төрийн албан тушаалд 10 жил ажилласан.

11. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа
Аюушийн Ариунзаяа нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 1995 онд Улаанбаатар хотын Орос, Монголын хамтарсан 3 дугаар дунд сургууль, 1996 онд ОХУ-ын Улан-Үдэ хотын лицей-интернат 1 дүгээр сургууль, 1999 онд ХБНГУ-ын Халле коллеж, 2005 онд ХБНГУ-ын Ханновэр их сургууль, 2015 онд Удирдлагын академи, 2017 онд Эдийн засгийн Үндэсний дээд сургуулийг тус тус төгссөн. Улс төрийн шинжлэх ухаан, нийгэм судлалын мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.
- 2005-2013 онд “Монгол Даатгал” ХХК-д хүний нөөц, сургалтын менежер, ерөнхий менежер, тэргүүлэх менежер
- 2013-2016 онд Монгол Ардын намын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газар болон нийгэм, эдийн засгийн бодлогын газрын дарга
- 2016-2020 Үндэсний Статистикийн хорооны дарга,
- 2020 оноос Хөдөлмөр, нйигмийн хамгааллын сайдаар ажиллаж байна.

12. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар
Бэгзжавын Мөнхбаатар нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 45 настай. Ам бүл: 5. 1992 онд Төв аймгийн 2 дугаар дунд сургууль, 1996 онд Техникийн их сургууль, 2001 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн ухааны факультет, 2003 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, 2006 онд Зүүн Лондонгийн Их сургуулийг тус тус төгссөн. Хими технологич, улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.
- 1998-2001 онд Монголын Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга,
- 2001-2002 онд Нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны улс төрийн ахлах ажилтан,
- 2002- 2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын орлогч дарга, Гадаад харилцааны хэлтсийн дарга,
- 2006-2008 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга,
- 2008 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга,
- 2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч,
- 2014-2015 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэд сайд,
- 2016-2018 онд “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн,
- 2016-2018 онд “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал,
- 2019 оноос одоог хүртэл Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байна.

13. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр
Бригадын генерал Гүрсэдийн Сайханбаяр нь 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 52 настай. Ам бүл 3. 1985 онд нийслэлийн 53 дугаар дунд сургууль, 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, 1995 онд Засгийн газрын дэргэдэх Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институт, 2002 онд БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалахын их сургууль, 2014 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийг тус тус суралцаж төгссөн. Улс төр судлаач, цэргийн стратегич, төрийн удирдлагын мэргэжилтэй, магистр зэрэгтэй.
- 1989-1994 онд Ардын армийн 121, 318 дугаар ангиудад салбарын улс төрийн орлогч, суртал нэвтрүүлэгч
- 1994-2000 онд Зэвсэгт хүчний ерөнхий штабын Сургалт, соёл сурталчилгаа, хүмүүжлийн газарт мэргэжилтэн офицер, Мэдээлэл, соёл сурталчилгаа, хүмүүжлийн ажлын хэлтсийн дарга
- 2000-2012 онд Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга, дарга
- 2014-2020 Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, дарга,
- 2020 оноос Батлан хамгаалахын сайдаар тус ажиллаж байна.

14. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар
Лувсангийн Халтар 1965 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. Инженер мэргэжилтэй, докторын зэрэгтэй. 55 настай. Ам бүл 4. 1983 онд Улаанбаатар хотын 28 дугаар дунд сургууль, 1990 онд ОХУ-ын Санктпетербург хотын Төмөр замын дээд сургууль, 999 онд ОХУ-ын Санктпетербург хотын Зам харилцааны их сургуулийг тус тус төгссөн.
- 1983 онд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Захиргааны хэлтэст цэвэрлэгч,
- 1983-1985 онд мөн хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Худалдааны баазад ачигч,
- 1990-1992 онд “УБТЗ” ХНН-ийн Төмөр замын коллежид багш,
- 1992-1993 онд “УБТЗ” ХНН-ийн Ачиж, буулгах ангийн орлогч дарга,
- 1993-2006 онд “УБТЗ” ХНН-ийн Тээвэр зуучийн төвд захирал,
- 2006-2018 онд “УБТЗ” ХНН-ийн Удирдах газарт орлогч дарга,
- 2018-2020 онд хүртэл Зам, тээврийн хөгжлийн дэд сайд,
- 2020 оноос Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байна.

15. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон
Гээлэнгийн Ёндон нь 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 53 настай. Ам бүл 5. 1985 онд 75 дугаар сургууль, 1991 онд ОХУ-ын Иркутск хотын Техникийн их сургуулийг тус тус төгссөн. Уулын инженер-маркшейдер мэргэжилтэй, Монгол Улсын зөвлөх инженер, докторын зэрэгтэй.
- 1991-1998 онд Уул уурхайн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,
- 2002-2007 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Бор өндөр уулын баяжуулах үйлдвэрт Хэсгийн маркшейдер, ерөнхий маркшейдэр,
- 2007-2009 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын захиргаанд хэлтсийн дарга,
- 2009-2013 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Шижир алт үйлдвэрт захирал,
- 2013-2017 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Баргилт уулын үйлдвэрт ерөнхий инженер,
- 2017-2018 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга,
- 2018 оноос одоог хүртэл “Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байгаад
- 2020 оноос Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байна.

16. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан
Загджавын Мэндсайхан нь 1979 онд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. 41 настай. Ам бүл 6. 1996 онд Ховд аймгийн Мянгад сумын ерөнхий боловсролын сургууль, 2001 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2008 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.
- 2001-2003 онд “Монхангай хаус” ХХК-д хэлтсийн менежер, захирал,
- 2003-2004 онд “Дөрвөн Уул” ХХК-д гүйцэтгэх захирал,
- 2004-2013 онд “Мээг” ХХК-д гүйцэтгэх захирал, 2013-2015 онд “МТМ” ХХК-д захирал,
- 2015-2016 онд Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга,
- 2016-2019 онд Эрчим хүчний яаманд Төрийн нарийн бичгийн дарга,
- 2019 оны аравдугаар сараас одоог хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга
- 2020 оноос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байна.

17. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх
Нансалын Тавинбэх нь 1971 онд төрсөн. 49 настай. Ам бүл 4. 1989 онд Багануур дүүргийн ерөнхий боловсролын сургууль, 1994 онд Техникийн их сургууль, 2005 онд Удирдлагын академи, 2020 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг тус тус төгссөн. Цахилгааны инженер мэргэжилтэй, Бизнесийн ухаан, эрчим хүчний магистр зэрэгтэй.
- 1995-2001 онд Багануурын цахилгаан, шугам сүлжээний газрын Засварын албанд монтёр, мастер, албаны дарга, инженер,
- 2001-2007 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн дэд захирал, ерөнхий инженер,
- 2007-2013 онд мөн компанийн гүйцэтгэх захирал,
- 2015-2017 онд Багануур хотын захирагч,
- 2017 оноос одоог хүртэл “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирал,
- 2020 оноос Эрчим хүчний сайдаар ажиллаж байна.
| Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайдад нэр дэшигчдийг танилцуулж байна | ||
| Үзсэн: 2737 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.