"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн Г.Сүхбаатар багаасаа байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд гар бие оролцож ирсэн. Тэрээр сүүлийн 5 жил мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч ховор ан амьтан, үзэсгэлэнт байгалиа хайрлах сайн дурын олон ажлыг хариуцан хийсэн байна. Хэзээ нэгэн өдөр үр хүүхдэдээ гэрэл зургийн хальснаа буусан ховор амьтдын зураг биш, харин байгальдаа тааваараа байгаа амьтдыг харуулахыг хүсдэг учраас байгаль хамгаалах ажилд сэтгэл зүрхээ зориулж байгаа юм.
Түүнийг Хулгана жилийн "Цагийн хүрд"-ийн баатрын "Экологид ээлтэй хүн" номинацид дэвшүүлж байна. /2021.02.05/
| Г.Сүхбаатар: Ховор амьтдаа хамгаалан үлдээж, үр хүүхдэдээ бодитоор харуулахыг хүсдэг | ||
| Үзсэн: 1108 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.