Шууд Chart

У.Хүрэлсүх “Бүх нийтийн ариун цэвэр, ус хангамжийн төлөө" Төр, засгийн тэргүүн нарын санаачилгыг өндрөөр үнэлж, дэмжиж буйгаа илэрхийллээ

2026-08-24 11:09:51

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх COP17 бага хурлын Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлтийн индэр дээрээс НҮБ-ын Хүүхдийн Сан болон  “Бүх нийтийн ариун цэвэр, ус хангамжийн төлөө” (Sanitation and Water for All) олон улсын түншлэлийн хамтран хэрэгжүүлж буй Төр, засгийн тэргүүн нарын санаачилгыг өндрөөр үнэлж, дэмжиж буйгаа илэрхийллээ.

Тус санаачилга нь ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн асуудлыг үндэсний тэргүүлэх чиглэл болгон, үүнд улс төрийн манлайллыг бэхжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагаа болон хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхээ илэрхийлсэн үүрэг амлалт байдаг.

НҮБ-ын Хүүхдийн Сан нь энэхүү санаачилгыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Монгол Улсын Засгийн газрыг тууштай дэмжин ажиллана.

 

Нийтэлсэн: COP17 Mongolia

У.Хүрэлсүх “Бүх нийтийн ариун цэвэр, ус хангамжийн төлөө" Төр, засгийн тэргүүн нарын санаачилгыг өндрөөр үнэлж, дэмжиж буйгаа илэрхийллээ  
Үзсэн: 121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй