"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Улс орон даяар өрнөөд байгаа "Нэг хаалга-Нэг шинжилгээ" аяны хүрээнд нийслэлийн хойд хэсгээс эхлэн самнах хэлбэрээр шинжилгээ авч халдварыг илрүүлэх ажил үргэлжилж байна.
Сүүлийн 48 цагийн дотор Сонгинохайрхан дүүргийн 94 мянган иргэнээс шинжилгээ авах ажил өчигдөр дуусгавар боллоо. Сонгинохайрхан дүүргийн тухайд нийслэлийн хамгийн их хүн амтай, нөгөөтэйгүүр гэр хорооллын айл өрхийн тоо хамгийн өндөр байдаг.
Гэр хорооллын айлуудад хүрч үйлчлэхийн тулд явуулын 51 цэгээр PCR шинжилгээг авч байна.
| PCR шинжилгээ авах явуулын цэгүүд иргэдийн гэрт ойртож үйлчилж байна | ||
| Үзсэн: 596 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.