Шууд Chart

ДЭМБ эболагийн эсрэг вакциныг Гвиней улс руу илгээлээ

2021-02-20 10:34:58

Баруун Африкийн Гвиней улсад эбола вирусын халдвар дахин дэгдээд байна. ДЭМБ-аас 11 мянган тун эболагийн эсрэг вакциныг тус улс руу илгээх үйл явц эхэлжээ. 2013-2016 онд Баруун Африкийн орнуудад эболагийн халдвар тархаж, 11 300 хүн нас барсан юм.

ДЭМБ-ын Африкийг хариуцсан албаны Эрүүл мэндийн стратегийн захирал Мишель Яо "Бид 11 мянган тун эболагийн эсрэг вакцины тээвэрлэлтийн үйл явцыг эхлүүлж байгаа нь маш том амжилт юм. Гвиней улсын хувьд анх удаагаа энэ вирусын тархалтын эхэн үед вакцин хүлээн авч байна. Энэ бол ДЭМБ болон түүний түншүүдийн хамтын шаргуу хөдөлмөрийн үр дүн" гэсэн байна. 

Тээвэрлэлтийн явцад эболагийн эсрэг вакциныг -60 хэмд хадгалах ёстой. Энэ сарын 14-ний өдөр Гвиней улсад эболагийн шинэ голомтот халдвар дэгдсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яам албан ёсоор зарласан юм.

Гуеке гэх бүс нутагт болсон оршуулгын ёслолд оролцсон хэд хэдэн хүн суулгах болон цусаар бөөлжих зэргээр өвчилж, удалгүй эбола вирусын халдвар болох нь тогтоогджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ДЭМБ эболагийн эсрэг вакциныг Гвиней улс руу илгээлээ   
Үзсэн: 483 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй