Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын IV сургуулийн дунд ангийн сурагч нарын дунд “Говийн гайхамшигт-6” зэрлэг амьтдын хөдөлгөөнт тоглоом бүтээх уралдааныг тус аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас сургуулийн технологи, физик, газарзүйн багш нартай хамтран анх удаа амжилттай зохион байгуулжээ.
Тодруулбал, хүүхдийн танин мэдэхүй болон бие даан суралцах чадварыг нэмэгдүүлэх, механик хэлбэлзэх энерги, хадгалах хууль, хүндийн төв, биеийн масс, жигд налуу гадаргуу зэрэг ухагдахууныг ашиглан уран хөрөөгөөр “Говийн гайхамшигт-6” буюу GG-6 амьтныг урлаж уралдуулах тэмцээнийг гурван үе шаттай, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж зохион явуулсан байна.
Тус уралдаан сурагч нарт байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангах, ан амьтдыг хайрлан хамгаалах, говийн гайхамшигт зургаан амьтны тухай мэдлэг олгох чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон тухай зохион байгуулагчдын зүгээс онцлон хэлж байлаа. Уг
Ташрамд дуулгахад, Монгол орны говийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт зэрэг нэн ховор амьтад бүгд Говь-Алтай аймагт нутагладаг. Энэ утгаараа эдгээр амьтдыг GG-6 хэмээн нэрийдэн хайрлан хамгаалах, өсгөн үржүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах үйл ажиллагааг мэргэжлийн байгууллага шат дараатай зохиож багагүй үр дүнд хүрсээр байна.
“Монголын мэдээ” сувгийн Говь-Алтай аймаг дахь сурвалжлагч Р.Төмөрчөдөр
| Сурагч нар “Говийн гайхамшигт-6” зэрлэг амьтдын хөдөлгөөнт тоглоом бүтээлээ | ||
| Үзсэн: 1304 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.