ЦАГИЙН ХҮРД: Засгийн газар 10 их наядын 3 жилийн хугацаатай, эдийн засгийг сэргээх дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд 4 мянга аж ахуйн нэгжид 500 сая, 25 мянган иргэнд 50 сая хүртэл төгрөгийн зээлийг 2 их наяд төгрөгт багтаан ажлын байр хадгалах зорилгоор олгож эхлээд байна. Жилийн гурван хувийн хүүтэй энэхүү зээлийг арилжааны банкууд олгож, зээлийн хүүгийн зөрүүг улсын төсвөөс олгох зарчмаар явах юм байна.
Арилжааны банкууд өчигдрөөс /2021.03.10/ зээл авах материалаа авч эхэлсэн байна. Зах зээлд байгаа хамгийн бага хүүтэй, тун тааламжтай нөхцөлтэй зээл авах гэж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд арилжааны банк ямар шаардлага тавьж байгаа талаар бид сурвалжиллаа.
| ЖДҮ-ийг дэмжих зээл эдийн засгийн өсөлтийг 5 хувьд хүргэнэ гэж урьдчилан тооцоолоод байна | ||
| Үзсэн: 1546 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.