![](/uploads/202402/news/thumb/16ebf50942a5bafbf534690555a79312_x3.jpg)
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Их Британийн парламент дахь Бүх намын Британи-Монголын парламентын бүлгийн дарга Жэймс Грэй тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав.
Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Монгол УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар Их Британийн парламентад айлчлал хийх завшаан тохиосонд баяртай буйгаа илэрхийлээд, энэ удаагийн айлчлал манай хоёр улсын Парламентын Тамгын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад өндөр ач холбогдолтой, түүхэн үйл явдал хэмээн онцолсон.
Тэрбээр, Британийн парламентын Нийтийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Том Гоулдсмиттэй албан уулзалт хийж, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын парламентын тогтолцоо, хууль тогтоох үйл ажиллагаа, Өргөдлийн хороо болон парламентын номын сан, судалгаа мэдээллээр хангах үйл ажиллагааны туршлагатай танилцсан. Мөн Ардчиллыг дэмжих Уэстминстерийн сантай хийсэн уулзалт үр дүнтэй болсныг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.
Айлчлалын үр дүнд ярьж тохирсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгох чиглэлээр бид бүхий л нөөц бололцоогоо дайчлан, идэвхтэй ажиллах болно. Үүнд Их Британийн парламент дахь Бүх намын Британи-Монголын парламентын бүлгийн дарга, ноён Жэймс Грэй таны оруулах хувь нэмэр, манлайллыг бид өндрөөр үнэлж байна хэмээсэн.
Ноён Жеймс Грэй, Монгол Улсын парламент Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, ард түмний засаглах эрхийг бодитой хангаж, парламентын төлөөлөх чадварыг сайжруулах хүрээнд УИХ-ын гишүүдийг тоог 126 болгон сонгуулийн холимог тогтолцоог хуульчлан баталгаажуулсан талаар мэдээлэл авсанаа дурдаад, энэ удаагийн айлчлал 126 гишүүнтэй шинэ парламент бүрэлдэхийн өмнө болж байгаагаараа өндөр ач холбогдолтой болж байгааг тэмдэглэсэн юм. Мөн Их Британийн парламентын сайн туршлага, үйл ажиллагааны арга барилыг өөрийн парламентын онцлог, шинэчлэлийн зорилготойгоо уялдуулан нэвтрүүлэхэд анхаарч ажиллахыг хүссэн
Уулзалтын үеэр айлчлал, туршлага судлах арга хэмжээний үр дүн, Монгол Улсад өрнөж буй парламентын шинэтгэлийн үйл явцын талаар санал солилцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Их Британийн парламент дахь Бүх намын Британи-Монголын парламентын бүлгийн дарга Жэймс Грэйтэй уулзлаа | ||
Үзсэн: 822 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.