Шууд Chart

“Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон жагсав

2026-07-16 09:25:30

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн.

Анх удаа зохион байгуулагдаж буй “Дэлхийн адууны өдөр”-т Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар оролцож, Ерөнхийлөгчийн санаачилгаар Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулан 15000 морьтон эртний монгол цэргийн зуутын зохион байгуулалтаар жагссан билээ.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын хурдан морины цомын уралдаан, хүчит бөхийн барилдаан, адууны соёл, өв уламжлалыг сурталчилсан уралдаан, тэмцээн, урлаг, соёлын олон талт үйл ажиллагаа болж  Хүй долоон худагт зохион байгуулагдсан жагсаалд алдарт “Physical: Asia” шоуны оролцогчид урилгаар оролцож “Дэлхийн адууны өдөр”-ийн олон улсын ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлсэн юм.

 “Дэлхийн адууны өдөр”-ийн фото сурвалжилгыг та бүхэндээ хүргэе.

Нийтэлсэн: О.Бадамсүрэн

“Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон жагсав  
Үзсэн: 98 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй