Шууд Chart

АНУ-ын Ерөнхийлөгч сонгуулийн шинэчлэлийн талаар Конгресст хандан уриалга гаргалаа

2026-07-17 12:33:00

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп телевизээр үг хэлэхдээ тус улсын сонгуулийн тогтолцооны шударга, найдвартай байдалд эргэлзэж буйгаа дахин илэрхийлж, санал хураалтын журмыг чангатгахыг уриаллаа.

Тэрээр 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой өмнө нь дэвшүүлж байсан байр сууриа дахин давтаж, 2018 болон 2020 оны сонгуультай холбоотой нууцын зэрэглэлээс гаргасан баримт бичгүүдийг нийтэлж байгаагаа мэдэгдсэн байна. Мөн сонгогчийн үнэмлэхийн шаардлагыг чангатгах хуулийн төслийг Конгресс батлах шаардлагатай гэж онцолжээ.

Трамп өөрийн ялалт байгуулсан сонгуулиудын үр дүнд эргэлзээгүй ч 2020 оны ялагдлаа дахин хөндсөн нь түүний мэдэгдэл зөрчилтэй байсныг AP онцолсон байна. Түүний 2020 оны сонгуультай холбоотой хэд хэдэн мэдэгдлийг өмнө нь сонгуулийн байгууллагууд, шүүх болон албаныхан няцааж байсан юм.

АНУ-ын Ардчилсан намын төлөөлөгчид Трампыг 2026 оны завсрын сонгуулийн өмнө сонгуулийн тогтолцоонд итгэх олон нийтийн итгэлийг сулруулахыг оролдож байна гэж шүүмжилжээ. Харин Трамп сонгуулийг шударга, найдвартай болгохын тулд хууль эрх зүйн өөрчлөлт шаардлагатай гэж мэдэгдсэн байна.


АНУ-ын Ерөнхийлөгч сонгуулийн шинэчлэлийн талаар Конгресст хандан уриалга гаргалаа  
Үзсэн: 71 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй