Шууд Chart

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ХЭҮК-ын гишүүдийн төлөөлөлтэй уулзлаа

2024-02-14 18:20:51

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Хүний эрхийн үндэсний комиссын дарга Б.Сүнжид, ХЭҮК-ын гишүүн С.Дондов нартай өнөөдөр уулзаж, хүний эрхийн чиглэлээр олон асуудалд санал солилцлоо.
 
УИХ-ын хаврын нэгдсэн чуулганы хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Хүний эрхийн багц хуулийн төслийг боловсруулж, өргөн барихаар төлөвлөж байгаа юм.
 
Хүний эрхийн багц хуулийн төсөлд хүний эрх, эрх чөлөөг хангах, баталгаажуулах, бэхжүүлэхэд Хүний эрхийн үндэсний комиссын санал, байр суурийг сонсож, нягт хамтран ажиллах талаар ярилцав.
 
ХЭҮК-ын дарга Б.Сүнжид хүний эрхийг хангах чиглэлд хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зарим онцлох ажлуудаас танилцууллаа. “ХЭҮК-оос хүний эрхийн стратеги төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд нэн тэргүүнд эдийн засаг, нийгэм соёлын эрхийн асуудлыг анхаарч байж ядуурал, ажилгүйдэл, авлига, тэгш бус байдал буурна гэдэг нь тод харагдаж байна” хэмээн Б.Сүнжид онцолсон юм.
 
 
Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ХЭҮК-ын гишүүдийн төлөөлөлтэй уулзлаа  
Үзсэн: 599 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй