Шууд Chart

Япон Улс гадаадын иргэдийг тэтгэврийн системд хамруулна

2024-07-08 18:08:41

Оршин суух зөвшөөрөлтэй цагаачдын мэдээллийг нягтлан, тэтгэврийн системд хамруулах ажлыг Японы Засгийн газар хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэж нэрээ нууцалсан төрийн нэгэн өндөр албан тушаалтан зургаадугаар сарын 17-ны өдөр мэдээллээ.

Тодруулбал, Япон Улсад оршин сууж буй гадаадын иргэд өргөдөл гаргах эсвэл ажил олгогчийн бүртгэлээр тэтгэврийн системд хамрагдах боломжтой. Зарим тохиолдолд тэтгэврийн системд хүсэлт гаргагчийн визийн мэдээллийг нягтална. Ирэх 10 дугаар сараас эхлэн Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тэтгэвэр тогтоолгох гадаад иргэдийн мэдээллийг оновчтойгоор цуглуулахын тулд тэтгэврийн үйлчилгээний системийг шинэчлэхээр төлөвлөж байгааг эх сурвалжууд мэдээллээ.

Хэрэв гадаадын иргэн тэтгэврийн системд бүртгүүлж амжаагүй бол яамнаас бүртгэл хүссэн албан бичиг авна. Хэрэв бүртгэлтэй иргэн бол тэтгэвэрт шууд хамрагдаж магадгүй. Энэхүү арга хэмжээ нь Япон Улсад байгаа гадаадын бүх оршин суугчдын нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх явдлыг нэмэгдүүлэх зорилготой. Ингэснээр нийгмийн даатгалын тэтгэмж авах эрхийг хангах юм. Японд оршин суух хаягтай 20-59 насны бүх хүн харьяалал харгалзахгүйгээр тухайн улсын тэтгэврийн системд хамрагдана. Үүний дараа 65 наснаас эхлэн тэтгэвэр авах эрхтэй болно. Тус улсын тэтгэврийн хэмжээ 2024 оны дөрөвдүгээр сараас эхлэн 16.980 иен болсон гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ. 


Япон Улс гадаадын иргэдийг тэтгэврийн системд хамруулна  
Үзсэн: 498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй