Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр, энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн, 40 хувьд дунд, харин 10 хувьд нь муу үнэлгээтэй байна. Өмнөх арав хоногтой харьцуулахад энэ хугацаанд тунадас ахиу орсон нь бэлчээрийн ургамал ургах нөхцөлийг мэдэгдэхүйц сайжруулжээ. Тодруулбал, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорнодын нийт нутаг, мөн Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн ихэнх хэсэг багтаж байна.
Түүнчлэн Говь-Алтайн зарим, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Дундговийн цөөн сумдад бэлчээрийн ургалт сайн байна. Харин Өвөрхангайн ихэнх, Баянхонгор, Дундговь, Өмнөговийн зарим нутгаар ургалт тааруу байгаа бол Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Архангайн ганц нэг сумдад бэлчээрийн байдал муу хэвээр байна. Дээр дурдсанаас бусад нутгуудад ургалтын шат дунд зэргийн түвшинд байна.
| Нийт нутгийн 50 хувьд бэлчээрийн ургалт сайн байна | ||
| Үзсэн: 75 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.