МҮБХ, "Тотал моторс" ХХК-тай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Үндэсний их баяр наадмын тавын даваанд тунаж барилдан давж, Улсын начин цолны болзол хангасан Архангай аймгийн Хотонт сумын харьяат Батхуягийн Гончигсүрэнг "Yamaha Crux Rev" мотоциклоор байллаа.
Шагналыг МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, менежер С.Гантөр нар гардууллаа. "Yamaha Crux Rev" мотоцикл нь олон улсын чанар, аюулгүй байдлын стандартыг хангасан, бартаат болон засмал замд найдвартай ажиллагаатай, шатахуун бага зарцуулдаг, эдэлгээ даах чадвар өндөртэй бөгөөд хөдөө орон нутгийн хэрэглээнд бүрэн нийцсэн мотоцикл юм.
Цаашид энэхүү шагналыг Үндэсний их баяр наадмаас гадна Эзэн Чингис хааны төрсөн өдөр- Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан мөн Сар шинийн баярт зориулсан барилдааны тавын даваанд "Тунаж давсан бөх"-д 3 жилийн хугацаанд уламжлал болгон гардуулна.
| Улсын начин Б.Гончигсүрэнд "YAMAHA CRUX REV" мотоцикл гардууллаа | ||
| Үзсэн: 67 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.