
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулинтай уулзаж, нийгмийн хамгааллын салбарт хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар ярилцлаа.
2026 онд Нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулах төслийг хамтран хэрэгжүүлэхээр үзэл баримтлалыг хэлэлцлээ.
Мөн ахмадын идэвхтэй насжилтыг дэмжих, салбарын нэгдсэн статистикаа их өгөгдөлд тулгуурлан боловсруулах, гэр бүл төвтэй хүний хөгжлийн цогц үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх, амьжиргааны ялгаатай байдал, хот хөдөөгийн ялгааг арилгах, нийгмийн халамжийн үйлчилгээг оновчтой хүргэх, хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох олон улсын ICF аргачлалыг нэвтрүүлэхэд хамтран ажиллахаар төлөвлөж байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулах төслийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлнэ | ||
Үзсэн: 526 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.