
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Монгол Улсын УИХ-ын гишүүд болон МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа нар Торонтогийн хөрөнгийн биржийн Бизнес, хөгжлийн дарга Грахам Далластай уулзлаа.
Уулзалтаар Монголын уул уурхайн салбар дэлхийн хариуцлагатай уул уурхайн тэргүүлэх санаачилга болох Тогтвортой уул уурхайн төлөө (ТУУТ) хөтөлбөрт нэгдсэнээ албан ёсоор мэдэгдэв.
Түүнчлэн өнгөрсөн оны 6 дугаар сард Элчин сайдын яам, Санхүүгийн зохицуулах хорооны хүсэлтээр Монголын компаниудад Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгүүлэх шаардлага, журамтай холбоотой цахим сургалт хийж байсан. Уг сургалт нь цаг үеэр олсон, маш үр өгөөжтэй сургалтыг байсанд талархсанаа илэрхийлэхийн хамт уг сургалтыг жил бүр тогтмол хийх, мөн Монголын “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээнд оролцож, уг сургалтыг хийх саналтай байгаагаа сайд Ц.Туваан илэрхийлэв.
Торонтогийн Хөрөнгийн бирж бол Канад төдийгүй, олон улсын зах зээл дээрээс хөрөнгө оруулалтыг Монгол Улс руу татах гол бирж бөгөөд ялангуяа уул уурхайн төслүүдийн бүртгэлээр төрөлжсөн бирж юм.
Одоогоор Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 11 олон нийтийн компани Торонтогийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй бөгөөд эдгээр нь бүгд Канад болон олон улсын хөрөнгө оруулалттай компаниуд юм.
Эдгээрээс "Erdene Resource Development" компани нь Торонто болон Монголын Хөрөнгийн Биржид давхар бүртгэлтэй (cross listing) цорын ганц олон нийтийн компани гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Торонтогийн хөрөнгийн биржийн бизнес хөгжил хариуцсан захиралтай уулзав | ||
Үзсэн: 200 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.