Венесуэльд өнгөрсөн амралтын өдрүүдэд Үндсэн хуулийн ассамблейн гишүүдийг сонгох санал хураалт болох үеэр 7 хүн амь насаа алдсан байна. Тус улсын сөрөг хүчнийхэн төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн орнууд буруушаан эсэргүүцэж байсан боловч тус санал хураалт товлосон өдрөө болсон юм.
Венесуэлын Ерөнхийлөгч Николас Мадуро улс орны үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрх бүхий Үндсэн хуулийн ассамблейн 545 гишүүнийг сонгох санал хураалт явуулахыг санаачилсан юм. Шүүмжлэгч сөрөг хүчнийхэн Үндсэн хуулийн ассамблей, хууль тогтоох байгууллага болох Үндэсний ассамблейн эрхийг хасна хэмээн анхааруулж байгаа юм.
Хэдийгээр Венесуэлын эрх баригчид жагсаал цуглаан хийхийг хориглосон ч сөрөг хүчнийхэн эсэргүүцлийн ажиллагаа үргэлжлүүлж байсан байна. Үүнээс болж сөрөг хүчнийхэн болон хууль сахиулагчдын хооронд мөргөлдөөн гарсны уршгаар 12 хүн амиа алджээ.
| Сонгуулийн өдөр Венесуэльд 12 хүн амь насаа алджээ | ||
| Үзсэн: 1496 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.