Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад өнгөрсөн долоодугаар сард айлчилсан БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Чингис хаан Үндэсний музей БНСУ-ын Үндэсний өвийн захиргааны харьяа Далайн өвийн үндэсний хүрээлэн хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан.
Санамж бичгийн хүрээнд Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, Үндэсний өвийн захиргааны дарга Хо Мин нар усан доорх соёлын өвийг хамгаалах конвенцыг хэрэгжүүлэхээр гарын үсэг зурж, хамтарсан усан доорх хайгуул, тандалт судалгааг манай улсад хийхээр тохиролцсон.
Дээрх төрийн айлчлалын хүрээнд үзэглэсэн ажлууд бодит ажил болж, Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулууны удирдлага дор 2026 оны наймдугаар сарын 25-30-ны хооронд усан доорх соёлын өвийн хамтарсан судалгааны баг Дорнод аймгийн Халх гол сумын Буйр нуурт ажиллаж, усан доорх соёлын өвийн тандалт судалгааны ажлыг анх удаа Монгол Улсад эхлүүллээ.
Энэхүү ажлыг цаашид үргэлжлүүлэн 5 жилийн хугацаанд хамтарсан усан доорх хайгуул судалгаа хийх, музейн боловсон хүчнийг Солонгос-Монгол Улсад бэлтгэн хамтарсан судалгааны ажлууд хийгдэнэ гэж Чингис хаан Үндэсний музейгээс мэдээллээ.



| Усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ | ||
| Үзсэн: 27 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.