Нийслэлийн ерөнхий боловсролын Хөгжил сургуульд 2026-2027 оны хичээлийн жилд 125 бүлгийн 4600 гаруй сурагч суралцах бөгөөд энэ жил 105-р цэцэрлэгийн өргөтгөл байранд “Гэрт ойрхон сургууль”-ийг нээж нэгдүгээр ангийн 8 бүлгийн 240 гаруй хүүхдийг хамруулаад байна.
Хөгжил сургуулийг түшиглэн БНСУ-ын “KT&G” нийгмийн халамжийн сангийн санхүүжилтээр Мэдээлэл, технологийн боловсролын иж бүрэн төвийг байгуулж байгаа юм.
Тус төв нь мэдээлэл, технологийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжтэй таван ангитай байх бөгөөд нэг ангид 18 хүүхэд суралцахаар төлөвлөсөн байна.
Сурагчдад мэдээллийн технологийн боловсролыг орчин үеийн техник, төхөөрөмж дээр олгох, мэдээллийн технологийн эринд хүүхэд залуус хөл нийлүүлэн алхах, дэлхийн хэмжээний чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор энэхүү төслийг “Global Civic Sharing” ТББ-тай хамтран эхлүүлсэн билээ.
Мэдээлэл, технологийн боловсролын төвийг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэж НИТХ-аас мэдээллээ.

| Хөгжил сургуулийн дэргэд “Мэдээллийн технологийн боловсролын төв” байгуулна | ||
| Үзсэн: 59 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.