Шууд Chart

Австралийн нисэх онгоцны буудлуудад урт дараалал үүсээд байна

2017-08-01 12:16:26

Аюулгүй байдлын  өндөржүүлсэн арга хэмжээнүүдийг  авсантай  холбоотойгоор Австралийн   нисэх  онгоцны  буудлуудад  урт   дараалал  үүсээд  байгаа юм байна.  Сиднейн олон улсын  нисэх  онгоцны  буудалд  хүмүүс  гадаа  гудамжинд   дугаарлахдаа хүрчээ. 

Нийслэл  хотын  төдийгүй   орон нутгийн   бусад  нисэх онгоцны   буудлуудад ч   харуул хамгаалалтыг  чангатгаад  байгаа нь   иргэний агаарын тээврийн онгоц   террорист халдлагын  бай  болох нь гэсэн  мэдээлэлтэй холботой гэнэ.  Холбооны  цагдаагийн  газар,   терроризмтэй  тэмцэх  болон  нууц  албадтай  хамтран   халдлага  үйлдэхээр  террористуудын  төлөвлөгөөг таслан зогсоож  чадсан  юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австралийн нисэх онгоцны буудлуудад урт дараалал үүсээд байна  
Үзсэн: 836 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй