Шууд Chart

Хэт халуунд машиндаа үлдээснээс болж хоёр хүүхэд нас баржээ

2017-08-01 14:05:03

Манайд  эцэг эхчүүд,  эмээ өвөө нарт ч онцгой сэрэмжлүүлэг  анхааруулга  болохуйц мэдээллийг  АНУ-ын  Аризона Репаблик   сонин  нийтэлсэн байна.  Аризона  мужид  нэг  хоногт л гэхэд хүүхэд  хэт халуунаас болж машинд  нас барсан  эмгэнэлт тохиолдол 2 удаа бүртгэгдсэн байна.

Тодруулбал, аав нь нэг ойтой хүүхдээ машиндаа  мартаж  үлдээжээ.  Олон цаг   хэт  халуун  машинд   байснаас тэр хүүхэд амиа алджээ. Нөгөө нэг тохиолдол нь, 7 сартай  хүүг  эмээ  өвөө нь  бас л мартаж   4 цаг  халуун  машинд  байлгаснаас болж  нас барсан явдал юм.  Аризонагийн  цагдаа нар   эцэг  эхчүүдэд хандаж   машинаасаа буухдаа  заавал   арын  суудлаа  сайтар  шалгаж  байхыг  анхааруулж  байна.

Мөн дэлгүүр хоршоо үйлчилгээний газарт  орохдоо  хүүхдүүдээ  машинд  үлдээхгүй байхыг   зөвлөж  байна.  Ер нь  мэргэжилтнүүд хэт халуунд  гэлтгүй,  хүүхдийг  ганцааранг нь  машиндаа орхихгүй байхыг  сануулдаг.   Харин  цаг агаар  хэт  халуун   энэ өдрүүдэд   хүүхэд гэлтгүй,  өндөр  настнууд,   хууч өвчтэй хүмүүс,  гэрийн тэжээмэл амьтдыг ч  цонх нь хаалттай  машинд   10  минут  ч  орхиж  явж  болохгүйг мэргэжилтнүүд   зөвлөдөг  юм.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хэт халуунд машиндаа үлдээснээс болж хоёр хүүхэд нас баржээ  
Үзсэн: 2561 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.229.121.xxx] 2017-08-02 01:08
Тамалж алж байна .
Зочин [66.181.165.xxx] 2017-08-01 17:23
sanaatai orhij aldag bha vajch bodson har haluund mashind hvvhde orhiod olon tsagaar vbdag bnaa sanaatai l gej bodoj bn tenegvvdiig uursdiig ni olon tsag haluund mashind orhiod vhehiin dabaan deer ni gargaj vzeh heregtei
Зочин [122.201.20.xxx] 2017-08-01 16:55
Бөнсөөрөө сэтгэдэг АНУчууд

Бидэнтэй нэгдээрэй