Шууд Chart

Цагаан ордны олон нийттэй харилцах албаны даргыг огцруулжээ

2017-08-01 16:27:13

АНУ-ын  Цагаан ордны  олон нийттэй харилцах албаны  дарга  Энтони Скарамуччиг  энэ  албанд  томилсноос  хойш 10  хоногийн дараа огцрууллаа.  Ерөнхийлөгчийн тамгын газраас дарга нь  өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Скарамуччи сайн  дураараа  ажлаа  өгөхөөр шийдвэрлэсэн хэмээн энэ талаар тайлбарласан  байна.

Гэвч Скарамуччигийн  холбогдсон  шуугиан,  цагаан ордны  тамгын газрын   даргын  томилгоо  түүнийг  огцруулахад нөлөөлсөн гэж  хэвлэлийнхэн  таамаглаж  байгаа аж.  Энтони  Скарамуччи  олон нийттэй харилцах албыг  тэргүүлэх болсон даруйдаа Цагаан ордны  тамгын  газрын дарга  асан Райнс Прибус,  Ерөнхийлөгч  зөвлөх  Стив  Бэннон  нарыг  зохисгүй  үгээр доромжилж  шүүмжилсэн нь хэвлэлүүдээр цацагдсан.  Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Шон Спайсер  мөн л Райнс  Прибусын  өмнө  ажлаа өгсөн.

Харин  энэ удаад  шинээр  томилогдсон  тамгын газрын дарга  Келлитэй  таараагүй учир өөрөө ийнхүү  огцроход хүрээд  байна. Үүнтэй  холбоотойгоор  чөлөөнд гарсан генерал  Келлиг  Цагаан ордон дахь  хуваагдсан фракциудын хяналтыг шуурхай  гартаа авч  чадаж байна гэж дүгнэж байгаа ажиглагчид ч байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цагаан ордны олон нийттэй харилцах албаны даргыг огцруулжээ  
Үзсэн: 735 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй