Шууд Chart

АНУ-ын элчин сайдын яамны мэдэгдлийг өдөөн хатгалга хэмээн ОХУ үзэж байна

2017-08-01 16:40:55

АНУ,  ОХУ-ын  хооронд үүсээд байгаа дипломат маргаан   үргэлжилсээр  байна. Америкийн дипломатуудын  Москва  дахь зуслангийн байранд нэвтрэх  боломжийг нь хугацаанаасаа өмнө хаалаа  хэмээн  тус улсын  элчин сайдын  яамнаас Москваг  буруутгасан мэдэгдэл  хийгээд  байна.  Харин  ОХУ-ын  гадаад хэргийн  яамны  эх  сурвалж   энэ мэдэгдлийг нь  өдөөн хатгалга  гэж үзэж  байгаагаа мэдэгдлээ. Тодруулбал, ОХУ дахь АНУ-ын элчин сайдын яамны  хэвлэлийн албаны  дарга  Мария Олсон  Америкийн дипломатчид  Серебряный бор  дахь  зуслангийн байрандаа  2 өдөр  орж  чадахгүй  байгаа тухай мэдэгдсэн юм.  Тэрээр мөн   Оросын  талд   энэ  асуудлаар  хандсан,  өнөөдөр  ч  дахин  гомдол  гаргахаа  мэдэгдсэн байна.

Гэвч  Оросын гадаад хэргийн яамны  эх сурвалж  Серебряный  бор  бол  ачааны  машин  оруулдаггүй байгалийн  онцгой  бүс. Гэвч  Америкийн  дипломатууд  хөнгөн  тэргэндээ  зөвшөөрөл  авдаг  мөртлөө  аяны  машинуудыг  урьдчилан  мэдэгдэлгүйгээр оруулах гэснээс  асуудал үүссэн гэдгийг тайлбарласан юм. ОХУ-ын гадаад хэргийн  яам  Москвагийн  Дорожний гудамжин дахь  агуулах,   Серебряный бор  дахь  зуслангийн газрыг  АНУ-ын элчин  сайдын яамныхан ашиглаж байсныг  8 дугаар сарын 1-нээс зогсоохоо  өмнө нь  мэдэгдэж  байсан юм.  Энэ  талаарх  нот  бичгээ  Америкийн дипломат  төлөөлөгчийн газрын  тэргүүн Жон Теффтэд   гардуулан  өгснөө   баталж  байгаа.  ОХУ-ын гадаад хэргийн яамнаас зарласан энэ шийдвэр нь АНУ-ын ерөнхийлөгч асан  Бараз  Обамагийн  үед  Москвагийн  эсрэг авсан  хориг арга хэмжээний хариуд  авч  буй алхам гэдгийг  мэргэжилтнүүд сануулж байна.  

Өнгөрсөн оны сүүлчээр  АНУ-ын  Ерөнхийлөгч  Барак Обама  Оросын  35 дипломатчийг   нутгаасаа албадан гаргах шийдвэр гаргасны  дээр  Нью-Иорк дахь   Оросын  дипломат төлөөлөгчийн газрын зуслангийн байр,  Вашингтон дахь  ОХУ-ын элчин сайдын яамны  байранд  нэвтрэх эрхийг нь  хассан  юм.  Үүнтэй  холбоотойгоор  шинжээчид   ОХУ-ын  эрх баригчид Барак Обамагийн  түрэмгий бодлогод   харин ч  тэвчээртэй   хандсан.  АНУ-ын  төрийн тэргүүнээр   Дональд Трамп  сонгогдсоны  дараагаар ОХУ 2 орны харилцаа  сайжирна гэж найдаж  харьцангуй хүлээцтэй  хандсан.  Гэвч   АНУ-ын  Конгрессын  2 танхим ОХУ-ын эсрэг авсан хоригийг  чангатгах  хуулийн төслийг  баталсан.

Үүний хариуд  ОХУ-ын  гадаад хэргийн яам  Вашингтонд  хандаж   ирэх 9 дүгээр сарын 1 гэхэд  АНУ-ын дипломат төлөөлөгчид,  техникийн ажилтнуудын тоог цөөрүүлж 455-д хүргэх  шаардлага тавьсан.   АНУ-ын  Конгрессын  2 танхим  Оросын  эсрэг  хуулийн төслийг  баталсан нь  Ерөнхийлөгч Дональд Трамп  Москватай  холбоотой  бодлогыг  дангаар  боловсруулж  хэрэгжүүлэх боломжоо  алдаж  байгааг  баталсныг  шинжээчид тэмдэглэж  байна.  Мөн  Конгресс  түүнд итгэл  хүлээлгэхгүй байгааг гэрчилж  байна гэх дүгнэлтийг хийж болохоор байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын элчин сайдын яамны мэдэгдлийг өдөөн хатгалга хэмээн ОХУ үзэж байна  
Үзсэн: 893 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй