Шри-Ланкийн засгийн газар БНХАУ-ын Си эм порт компанид Камбантота боомтынхоо хувьцааны 85 хувийг худалдаж 99 жилийн хугацаатайгаар түрээслүүлэхээр шийдвэрлэсэн нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч байна. Хятадын Си эм Порт компани Шри-Ланкийн засгийн газар хооронд байгуулсан гэрээний өртөг нь 1,12 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа юм. Энэ гэрээний дагуу БНХАУ-ын компани Шри-Ланкийн өмнөд эргийн боомтыг удирдаж, дагуух 11,5 кв км газар нутагт бүтээн байгуулалт хийх эрхтэй болж байгаа аж.
Боомтыг хөгжүүлэх төслийн эхний 2 шатанд боомтонд 3500 метрийн урттай 17 метрийн гүн 10 зогсоол барихаар төлөвлөсөн байна. энэ төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 1 тэрбум америк долларын зээлийг БНХАУ-ын Экзим банкнаас олгосон байна. Шри-Ланкийн засгийн газар БНХАУ-ын хөрөнгө оруулагчид 15 жилийн хугацаанд Камбантота боомтоос 100 км-ийн радиуст шинээр боомт барих тендер зарлахгүй байх баталгаа гаргаж өгсөн юм. Энэ боомт нь Ази Европыг холбосон далайн тээврийн үндсэн маршрутаас 10 далайн милийн зайд оршдог. Ийнхүү Камбантота боомт гадны оператортой болсонд сэтгэл зовниж байгаагаа Энэтхэг улс илэрхийлсэн. Тодруулбал, энэ боомтыг цэргийн зориулалтаар ашиглаж магадгүй хэмээн тус улс болгоомжилж байгаа юм. Гэхдээ Шри-Ланкийн боомтууд, далайн тээвэр хариуцсан сайд боомтын аюулгүй байдлыг Шри-Ланкчууд 100 хувь хариуцах учир буруугаар ашиглана гэсэн болгоомжлол үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
| Боомтоо түрээслүүлэх шийдвэрийг олон нийт эсэргүүцсээр байна | ||
| Үзсэн: 910 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.