АНУ хориг арга хэмжээ авч Венесуэлыг айлган сүрдүүлж чадахгүй хэмээн тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдлээ. Тэрээр АНУ-ын хоригт орсондоо харин ч бахархаж байгаагаа илэрхийлсэн юм. АНУ-ын сангийн яам Венесуэлын эрх баригчид хууль бусаар, олон нийтийн эсэргүүцлийг үл тоон Үндсэн хуулийн ассамблейн сонгууль зохион байгууллаа гэж үзэж Ерөнхийлөгч Мадурогийн эсрэг хориг арга хэмжээ аваад байгаагаа зарласан.
Хоригийн дагуу Венесуэлын Ерөнхийлөгчийн АНУ дахь бүх активыг царцаах юм байна. Мөн Венесуэлын үндсэн хуулийн ассамблейн үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийн эсрэг ийм хориг арга хэмжээ авахыг мэдэгдээд байна. АНУ одоогоор Венесуэлын газрын тосны салбарыг хоригтоо хамруулаагүй байна. гэхдээ ийм арга хэмжээ авахаар судалж байгаа юм.
АНУ-ын хэрэглэдэг газрын тосны 10 хувийг Венесуэл нийлүүлдэг юм. Венесуэл нь САудын Араб, Канадын дараа 3 дугаарт орох газрын тосны гадаад эх үүсвэр нь болдог юм. АНУ Венесуэлын эсрэг хоригоо өргөжүүлж магадгүй гэдэг болгоомжлол хамгийн түрүүнд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ өсөхөд хүргээд байна. өнөөдрийн арилжаагаар газрын тосны үнэ маркаасаа хамаарч 0,15-0,2 хувиар өссөн байна.
| АНУ Венесуэлын ерөнхийлөгчийн эсрэг хориг арга хэмжээ авлаа | ||
| Үзсэн: 878 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.