Шууд Chart

Кристофер Рей Холбооны мөрдөх товчооны дарга боллоо

2017-08-02 14:38:29

АНУ-ын Сенатын танхим холбооны мөрдөх товчооны захиралд нэрийг нь дэвшүүлсэн Кристофер Рей-г батлах тухай хэлэлцэж, гишүүд санал хураалаа. Санал хураалтад оролцсон сенатын танхимын нийт гишүүдийн олонхийн саналаар Кристофер Рей-г тус улсын холбооны мөрдөх товчооны захирлаар баталлаа.

Өнгөрсөн 5 дугаар сарын 10-нд, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны мөрдөх товчооны тэргүүн Жэймс Комиг албан тушаалаас нь огцруулсан. Учир нь, түүнийг албан үүргээ гүйцэтгэж чадахгүй байна, мөн Хилари Клинтоны цахим шуудантай холбоотой хэргийг нягталж шалгалгүй хаасан хэмээн буруутгасан юм. Гэхдээ, олон улсын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, Жэймс Коми ОХУ өнгөрсөн 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэрэгт Трампийг холбоотой эсэх, мөн ОХУ сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэх хэргийг шалгаж байсан.

Тиймээс, Комиг энэ хэрэгтэй холбогдуулан огцрууллаа гэж шуугиж, энэ мэдээлэл ч нилээн шүүмжлэлийг дагуулж байгаа. Гэхдээ, Трамп, түүнийг халсан шалтгаан энэ хэрэгтэй ямар ч хамааралгүй болохыг мэдэгдэж байсан юм. Жэймс Коми нь өнгөрсөн 2013 онд, АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обамагийн үед 10 жилийн хугацаатай томилогдож байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Кристофер Рей Холбооны мөрдөх товчооны дарга боллоо  
Үзсэн: 1704 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй