Шууд Chart

Афганистанд Исламын шашны мөргөлийн үеэр халдлага гарчээ

2017-08-02 14:58:14

Өнгөрсөн Мягмар гарагийн үдэш Афганистаны Херат мужийн шийт урсгалын хамгийн том мөргөлийн сүмд, зэвсэгт халдлага гарч, үүний улмаас наад зах нь 29 хүн амиа алдаж, 64 хүн гэмтэж бэртжээ. Халдлага гарах үед, сүмд нийт 300 хүн мөргөл үйлдэж байсан учраас ийнхүү олон тооны хүн өртлөө. Мөн амиа алдсан хүний тоо 100-д хүрч болзошгүй гэж гэж мужийн эрх баригч Мехди Хадидийн мэдэгдсэн байна.

Цагдаагийн байгууллагын өгч байгаа мэдээллээр, 2 этгээд үйлджээ. Этгээдүүд сүмд орж ирмэгцээ, мөргөлчид рүү гал нээж, улмаар тэдний нэг нь амиа золиослон бөмбөг дэлбэлжээ. Эхний дэлбэрэлтээс 10 минутын дараа, сүмийн ойр орчимд дахин нэг дэлбэрэлтийн чимээ сонсогдсон байна. Одоогийн байдлаар, халдлагыг үйлдсэн этгээдийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд, аль нэг бүлэглэл халдлагын хариуцлагыг хүлээгээгүй байгаа аж.

Халдлагагад өртсөн шийт урсгалын энэхүү мөргөлийн сүм нь улсдаа төдийгүй, дэлхийд хамгийн эртний буюу 12 дугаар зууны үед хамаардаг эртний сүм юм байна. Харин халдлагын улмаас, юу ч үгүй эвдэрч сүйдсэн бөгөөд, засварлах боломж бага гэдгийг сүмийн удирдлагууд хэлсэн байна.

Хамгийн сүүлд л гэхэд, өчигдөр, Афганистаны нийслэл Кабул хотод зэвсэгт халдлага гарч, элчин сайдын яамны 2 ажилтан амиа алдсан юм. Уг халдлагыг исламын улс бүлэглэл үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн.  Ер нь тус улсад уг бүлэглэлээс гадна, Талибан алан хядагч бүлэглэл мөн террорист халдлага үйлддэг байна. НҮБ-аас гаргасан судалгаагаар, энэ оны эхний хагасын байдлаар, террорист халдлагын улмаас энгийн номхон 1662 хүн амиа алдаад байгаагийн 20 орчим хувь нь нийслэл Кабул хотод гарсан халдлагад өртөж амиа алдсан аж.















Нийтэлсэн: Moнголын мэдээ

Афганистанд Исламын шашны мөргөлийн үеэр халдлага гарчээ  
Үзсэн: 981 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй