Шууд Chart

Сирийн Эр-Ракка хотыг алан хядагчдаас чөлөөлөхөө мэдэгдлээ

2017-08-07 14:33:06

АНУ-ын эрх баригч өндөр албан тушаалтнууд Сирийн Эр-Ракка хотыг алан хядагчдаас чөлөөлж, бүхэлд нь эргүүлэн авахаа мэдэгдсэн байна. АНУ-ын дэмжлэгтэй Курдын цэргийн хүчний тэргүүтэй цэргийнхэн тус хотод хяналтаа тогтоогоод байгаа “Исламын улс” хэт даврагсдын бүлгийн алан хядагчдыг устгах, хөөж гаргах цэргийн ажиллагааг хийсээр байгаа.

Алан хядагчдын бүлэг тус Эр-Ракка хотыг өөрсдийн нийслэл хэмээн тунхаглан зарлаж байсан. Эдгээр алан хядагчдын бүрэлдэхүүнтэй босогчдыг устгах, тус хотоос хөөж гаргах зорилготой олон улсын эвслийн цэргийн ажиллагааг удирдуулахаар АНУ-ын ерөнхийлөгч тусгай илч төлөөлөгч болох Бретт Макгеркийг илгээсэн. Тэрээр саяхан нэгэн мэдэгдэлдээ, Сирийн Эр-Ракка хотын газар нутгийн 45 хувийг чөлөөлсөн талаар хэлсэн юм.

Мөн түүнчлэн Эвслийн дэмжлэгтэйгээр Сирийн Ардчилсан хүчний цэргүүд сүүлийн 6 сарын хугацаанд ихээхэн ахиц гаргасан талаар ч онцолж байгаа.  Хэдийгээр тус хот дахь алан хядагчдын бүлгийн хүч суларч байгаа хэдий ч одоогийн байдлаар “Исламын улс” хэт даврагсдын бүлэгт ойролцоогоор 2 мянга гаруй дайчид байгаа хэмээн эвслийн цэргийнхэн мэдээлж байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сирийн Эр-Ракка хотыг алан хядагчдаас чөлөөлөхөө мэдэгдлээ  
Үзсэн: 1220 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй