Японы өмнөд нутгаар “Нору” гэж нэрлэгддэг хүчтэй хар салхины үзэгдлээс болж дотоодын 260 нислэгийг цуцлаад байна. Мөн байгалийн энэ гамшигт үзэгдэл болж байгаатай холбогдуулан Японы Кагошима мужийн болон Кюшю арлын 300 мянга гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ. Хар салхины уршгаар 2 хүн нас бараад байгаа юм байна. Энэ талаар Японы Эн-Эйч-Кей телевизийн суваг дамжууллаа.
Японы өмнөд нутагт орших Якушима арал болон Танэгашима, Амами арлуудад их хэмжээний бороо орж, хүчтэй хар салхи салхилсан байна. Цаг уурчдын хэлж байгаагаар байгалийн энэ үзэгдэл 50 жилд нэг удаа тохиодог хэмээн онцолсон юм. Зарим нутгаар салхины хурд 30 метр секундээс давжээ. Нору хар салхи маш бага хурдаар Японы арлын зүг нүүж байгаа нь арлын бүс газарт шуурганы үзэгдэл удаан үргэлжлэх хандлагатай гэж Цаг уурын удирдах газраас мэдээлсэн юм байна. Сүүлд ирүүлсэн мэдээллээр, хар салхины төв дэх даралт 970 гектопаскельд хүрсэн талаар онцолжээ.
Харин хар салхины хурд төв хэсэгтээ 35 метр секунд бол гадна талаараа 50 метр секунд хүртэл ширүүсэж байгаа юм байна. Эх сурвалжуудын хэлж байгаагаар хар салхи нутгийн зүүн-хойд зүгийг чиглэн явж байгаа талаар мэдээлсэн юм. Хэрэв тус хар салхины чиглэл өөрчлөгдөхгүй тохиолдолд ирэх долоо хоногуудад байгалийн аюултай үзэгдэл болох хар салхи Японы Кинки, Токай болон Кантогийн бүс газар мөн томоохон хотууд болох Киото, Осака, Кобэ, Нагоя, Йокохама болон нийслэл Токио хот хүртэл хүрч болзошгүй хэмээн холбогдох газраас мэдээллээ.
Түүнчлэн их хэмжээний борооны улмаас зарим нутгийн газрын хөрсөнд 600 мм хүртэл хур тунадас орсон юм байна. Үүний хажуугаар Хар салхины өндөр 7-8 метрт хүрээд байгаа талаар онцолжээ. Үүнтэйгээр холбогдуулан эрх баригчдын зүгээс байгалийн гамшигт үзэгдэлд өртөж байгаа нутгийн иргэдийг далай тэнгист гарч загасчлахгүй байхыг анхааруулсан байна.





| Японд хүчтэй хар салхины улмаас дотоодын 260 нислэгийг цуцалжээ | ||
| Үзсэн: 1585 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.