Шууд Chart

Умард Солонгос АНУ-ын агаарын цэргийн баазад пуужингийн цохилт өгнө хэмээн сүрдүүллээ

2017-08-09 15:19:23

Умард Солонгос Номхон далайн хойд хэсэгт орших Гуам арал дээрх АНУ-ын агаарын цэргийн баазад пуужингийн цохилт өгнө хэмээн сүрдүүлсэн байна. Энэ нь Ерөнхийлөгч Дональд Трампын хатуу арга хэмжээ буюу “Пхеньяныг газрын хөрснөөс арчина” гэсэн утгатай мэдэгдлийн хариу хэмээн Умард Солонгосын тал мэдэгдсэн юм.

Үүнтэйгээр холбогдуулан Умард Солонгос “Хвасон-12” нэртэй дундын зайн тусгалтай пуужингийн цохилтын талаар анхааралтай судалж байгаа хэмээн Умард Солонгосын цэргийнхний хийсэн мэдэгдлийг Солонгосын төв мэдээллийн агентлаг уламжилсан байна. Мөн Умард Солонгосын армийн төлөөлөгчийн өгсөн мэдэгдэлд дурдсанаар, Удирдагч Ким Чен Ун шийдвэр гаргасан тохиолдолд тус төлөвлөгөөг хэрэгжүүлнэ хэмээн онцолжээ.

Номхон далайн хойд хэсэгт орших Гуам арал дээр АНУ-ын “Андерсен” агаарын цэргийн бааз болон, “Апра Харбор” нэртэй тэнгисийн цэргийн бааз тус тус байрладаг юм байна. Мөн тус баазад стратегийн зориулалттай "B-52" бөмбөгдөгч онгоц байрладаг. Умард Солонгосын одоо ашиглах гэж байгаа пуужинд цөмийн цэнэгт хошуу суурилуулж болзошгүй гэсэн болгоомжлолтой холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ өдөөн хатгасан, дайсагнасан үйлдэлд хатуу арга хэмжээ авна гэсэн мэдэгдлийг гаргах үндэс нь болсон гэж эх сурвалжууд онцолж байна. Умард Солонгос АНУ-ын эсрэг сүрдүүлэг хийсэн талаарх мэдээллийг Вашигтон Пост сонинд нийтэлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгос АНУ-ын агаарын цэргийн баазад пуужингийн цохилт өгнө хэмээн сүрдүүллээ  
Үзсэн: 3323 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
k [202.9.41.xxx] 2017-08-10 08:21
Umard Solongos lol Hoid Solongos oo ch medehgui hun medee bichij tavih yum daa.Yana daa
kim [124.60.143.xxx] 2017-08-10 11:43
sda mini yalgaagvi shd muu shees chini oolox yuma olj yadsan ats be
Зочин [202.179.24.xxx] 2017-08-10 06:47
Өмнө нь АНУ "цөмийн туршилт хийсэнд харамсдаг" байсан Трампын үед "газрын хөрснөөс арчина" гэдэ болжээ. Дараагийн ерөнхийлөгчийн үед яадаг болох юм бол.
Зочин [103.229.121.xxx] 2017-08-10 00:56
үхэр монголчуудаа бид юу ч хийж чадахгүй учир дуугүй л байцгаа. худлаа чингис мингис гэж солиорох шаардлага алга
Зочин [58.123.151.xxx] 2017-08-09 23:04
ene 2 solongos hoorhii hytad USA 2iin shatriin huunuud shuudee. manaihan uls tor oilgodoggui bolohoor solongosiig tom uls geel suid bolood yu ch medehgui hodoonii maluud
885 [202.9.42.xxx] 2017-08-09 20:36
ЯНКУУД дэлхийн АТАМАН юм уу Атаманыг ч гэсэн харанхуй буланд трубаддаг байсан ш дээ Янкуудад сургамж өгөх хэрэгтэй
Зочин [103.229.120.xxx] 2017-08-09 20:01
Hoyulaa l hudlaa bult usrehees tsaashgui yumaa . Hiimori sergetel saihan baildahgui yumaa
Зочин [202.9.41.xxx] 2017-08-09 19:32
У-н товаршид үүнээс өөр арга байхгүй.Бууж өгсөн ч ард олон нь шоронд насаар нь эсвэл цаазын ял өгнө. Харин буканчууд амьдрахыг хүсвэл төрийн эргэлт хийх хэрэгтэй дээ.Эсвэл дэлхийгээс зайл пока.
Зочин [202.179.24.xxx] 2017-08-10 06:48
Пукхан гэж байгаа юм байхдаа.
zochin [202.72.242.xxx] 2017-08-09 19:06
tramp davraad baigaa ymaa alaad uguu Xxe

Бидэнтэй нэгдээрэй