Шууд Chart

Сычуаньд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

2017-08-09 15:29:55

Төв Хятадын Сычуань мужийн нутаг дэвсгэрт 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтөөс болж харилцаа холбоо тасарч, 160 гаруй хүн бэртэж гэмтэн, нас барсан хүний тоо 9-д хүрээд байгаа талаар эх сурвалжуудын өгсөн мэдээллийг Франс Пресс агентлаг дамжууллаа.

БНХАУ-д болсон газар хөдлөлттэй холбогдуулан тус улсын Гамшгийн эсрэг Үндэсний комиссын газраас өгсөн мэдэгдэлд, газар хөдлөлтөөс болж 130 мянга гаруй байшин барилга эвдэрч сүйдэн, гамшигт нэрвэгдсэн иргэдийн тоо 160-аас илүү байж болзошгүй хэмээн онцолсон байна. Үүнтэйгээр холбогдуулан Хятадын дарга Ши Жин Пинь газар хөдлөлтөнд нэрвэгдсэн иргэдийг аврах ажиллагааг шуурхай хийхийг холбогдох албаны газар даалгажээ.

Мөн Орон нутгийн эрх баригчид эмнэлгийн яаралтай тусламж болон аврах, эрэн хайх багийн нэмэлт бүрэлдэхүүнийг дайчлан ажиллуулаад байгаа юм байна. АНУ-ын Геологийн судалгааны газраас өгсөн мэдээллийн дагуу бол, газар хөдлөлтийн чичиргээ Гринвинчийн цагаар ойролцоогоор 13 цаг 20 минутын орчимд 7 сая гаруй хүн амтай Чэнду хотоос хойд зүгт 280 км-ийн зайд, газрын гүнээс доош 9 км-ээс эхэлж мэдрэгдсэн гэж мэдэгджээ.

Мөн газар хөдлөлтийн хүч 7 магнитудад хүрсэн төдийгүй газар хөдлөлт газрын гүний 20 км-ээс үүссэн хэмээн мэдэгдээд байгаа юм байна. Газар хөдлөлт болсон Зюжайгоу гэж нэрлэгддэг газар нь Төвдийн уулархаг бүстэй хиллэдэг буюу жуулчдын ихээр очдог газар юм. Орон нутийн эрх баригчдын хэлснээр, тус амралт зугаалгын газарт өчигдөр буюу энэ сарын 8-нд 38 мянга гаруй жуулчид очсон талаар мэдээлсэн байна. Ассошейтэд Пресс агентлагийн сүүлд ирүүлсэн мэдээлэлд байгалийн гамшигт үзэгдлээс болж нас барсан 5 жуулчны талаар уламжилж байна. Сычуань муж нь хамгийн их хүн амтай буюу 80 сая гаруй хүн ам оршин суудаг хэмээн Хятадын Шинхуа агентлаг дамжуулсан юм. 2008 онд тус мужид болсон газар хөдлөлтийн үеэр 70 мянга гаруй хүн нас барсан аж.











Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сычуаньд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо  
Үзсэн: 775 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй