АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосыг тус улсад ямар нэг аюул учруулбал айж сандрах ёстой гэж мэдэгджээ. Тэрбээр Умардыг хийх үйлдлээ сайтар хянахгүй бол аль ч улсын түүхэнд байгаагүйгээр зовлонд унахыг анхааруулсан байна.
Трамп Пхеньян Америкийн мэдлийн Гуам арлын ойролцоо 4 баллистик пуужин харвах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэний дараа энэ мэдэгдлийг хийжээ. Түүнчлэн АНУ-ын батлан хамгаалахын сайд Жэймс Маттис хоёр улсын хоорондын зэвсэгт мөргөлдөөн гамшгийн хэмжээнд хүрэхийг онцлоод, дипломат харилцааны ач холбогдлыг цохон тэмдэглэсэн байна.
Харин Австралийн Ерөнхий сайд Малкольм Тернбулл Умардууд Америк руу довтолбол тус улс Америкийг бүрэн дэмжихэд бэлэн байгаагаа мэдэгджээ. Тэрбээр Америк руу довтлох нь АНЗУС-ын эвслийг өдөөн хатгаж байгаагаас өөрцгүй. Тиймээс Америк улс бидэнд туслахтай адилаар манай улс тэдэнд дэмжлэг үзүүлэх болно гэж радиод өгсөн ярилцлагын үеэр мэдэгдсэн байна.
АНЗУС-ын эвсэл гэдэг нь Австрали, Шинэ Зеланд болон АНУ-ын хооронд 1951 онд байгуулсан эвслийн гэрээ юм. Гэрээ ёсоор эвслийн аль нэг гишүүн орон дайралтад өртсөн тохиолдолд бусад орнууд дэмжлэг үзүүлэх ёстой юм байна. Лхагва гарагт Умард Солонгос Гуам арал руу пуужин харвах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн. Харин Дональд Трамп Америк болон түүний холбоотон орнууд дэлхийн хүчирхэг улс болохыг сануулсны зэрэгцээ яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.
| Дональд Трамп Умардыг хийх үйлдлээ сайтар хянахыг анхаарууллаа | ||
| Үзсэн: 651 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.