Шууд Chart

Испани улсад хууль бус цагаач, дүрвэгчийн тоо 11 мянгад хүрчээ

2017-08-11 16:00:00

Олон улсын шилжилт хөдөлгөөн хариуцсан газар Испани улс цагаач, дүрвэгсдийн тоогоор Грекийг давж магадгүй байгааг мэдэгджээ. 2017 оны өнөөг хүртэлх байдлаар 8385 иргэн Испани руу далайн замаар нууцаар дүрвэж очсон тооцоо гарчээ.

Өнгөрсөн жил энэ тоо нь 3 дахин бага байжээ. Харин Грек улсад далайгаар дүрвэж очсон иргэн 11713 байгаа юм. Үүний шалтгаан нь Испани хүрэх далайн замыг цагаачид аюулгүйд тооцож байгаатай холбоотой юм байна. Лхагва гарагт Испанийн Кадиз мужийн Тарифа хотын аялал жуулчлалын далайн эрэг дээр дүрвэгсдийн завь ирснийг эргийн хамгаалалтынхан илрүүлсэн. Завин дээр нийт 30 орчим хүн байсны 9-ийг нь олсон байна.

Тэд ямар ч бичиг баримтгүй, хүүхдүүд байсан бөгөөд цагдаагийн газар тэднийг Мороккогийн иргэд байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна. Гэвч Итали улсад цагаач, дүрвэгсдийн тоо өчигдрийн байдлаар 96861-т хүрээд байна. Эдгээр цагаачдын ихэнх нь Синегал, Гамби, Гвиней зэрэг Африкийн орнуудынх юм байна. Харин Испанийн нийт цагаач, дүрвэгсдийн тоо энэ жилийн байдлаар 11849 байгаа бол, өнгөрсөн жил 13246 байжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Испани улсад хууль бус цагаач, дүрвэгчийн тоо 11 мянгад хүрчээ   
Үзсэн: 1156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй