Африкийн Сьерра Леон улсын нийслэл Фрийтаун хотын ойролцоо үер болж, ихээхэн хэмжээний хохирол учруулсан тухай тус улсын Ерөнхийлөгч мэдэгдлээ.
Өчигдөр өглөө бороо ихтэй байсны улмаас үер усны гамшиг тохиож, олон зуун иргэн айдаст автсаныг тус улсын Засгийн газрын холбогдох албаныхан мэдээлсэн байна. Сьерра Леон дахь "Улаан загалмайн нийгэмлэг"-ийн хэвлэлийн төлөөлөгч 205 хүний цогцос олдсон байгааг, мөн 1000 гаруй хүн гамшигт нэрвэгдээд буйг ярьжээ. Мөн энэ тоо цаашид нэмэгдэж болзошгүй байгаа юм.

Ерөнхийлөгч Эрнест Корома олон иргэн амиа алдаж, гэмтэж бэртсэний зэрэгцээ олон тэрбумын үнэ бүхий өмч хөрөнгө сүйдсэнийг мэдэгдсэн байна. Түүнчлэн Засгийн газар гэнэтийн ослын арга хэмжээ авч, амьд үлдэгдсийн аюулгүй байдлыг хангах тал дээр онцгой анхаарч ажиллаж байгааг цохон тэмдэглэсэн. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Абдулай Байрайтай нэн тэргүүнд хохирогчдыг аварч, эмнэлгийн тусламж үзүүлэх зорилт тавиад байгааг мэдэгджээ.
Үерийн гамшигт нийслэлээс холгүй орших Мортема хот хамгийн ихээр өртсөн ба цагдаа болон цэргийн хүчнийхэн аврах ажиллагаанд оролцож байгаа юм байна. Сьерра Леон улсад энэ жил хур бороо ихтэй байгаа бөгөөд өнгөрсөн сарын 1-нээс өдийг хүртэл 104 см бороо оржээ. Энэ нь АНУ-ын Цаг уурын өөрчлөлтийг урьдчилан тооцоолох төвийн гаргасан тооцоогоор дунджаас 35 см-ээр илүү юм байна.
| Сьерра Леонд үерийн уршгаар 205 хүн амиа алджээ | ||
| Үзсэн: 1422 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.