Өчигдөр Малайзын гүнж Тунку Тун Амина Маймуна Искандаря болон сүйт хархүү Деннис Мухамед Абдулла нарын хуримын ёслол болжээ.

Тэрбээр Малайзын Жохор мужийн султан Ибрахим Исмайлын ганц охин юм. Тэрбээр эхээс 6-уулаа бөгөөд одоо 31 настай бол түүний сүйт хархүү 28 настай, Голланд хүн юм байна. Деннис Мухамед 2015 онд исламын шашинтай болсон бөгөөд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн компанид ажилладаг.

Хосууд Жохор Бахру хот дахь султаны ордонд муслим заншлын дагуу гэрлэсэн ба ёслолд найз нөхөд, гэр бүлийнхэн нь оролцсон байна. Харин орой нь болсон хуримын ёслолын үйл ажиллагаанд 1200 гаруй зочин уригдсаны зэрэгцээ ёслолыг хотын талбайн дэлгэцээр дамжуулан үзүүлсэн байна.

Ёслолд зориулан хотыг туг далбаагаар чимэглэсэн байжээ. Султаны гэр бүл ихээхэн хүчирхэгт тооцогддог бөгөөд хувийн армитай юм байна. Малайзын 9 мужийн удирдагчид 5 жил тутам солигдон хаан ширээнд суудаг уламжлалтай. Харин одоогийн хаан 5-р Султан Мухамед нь Келантон мужийнх бөгөөд 2021 онд албан тушаалаасаа буух юм байна.
| Малайзын гүнж хуримаа хийлээ | ||
| Үзсэн: 1530 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.