Баруун Африкийн Буркина Фасо улсын Уагадугу хот дахь Турк ресторанд ням гарагт болсон халдлагын улмаас амиа алдсан хүний тоо 18-д хүрснийг тус улсын холбогдох албаныхан мэдэгдлээ.
Амиа алдагсдын найм нь Буркина Фасо улсын иргэн байсан байна. Түүнчлэн Ливаны 3, Канадын 2 иргэн амиа алдсаныг 2 улсын Гадаад хэргийн яам албан ёсоор мэдэгджээ. Мөн Кувэйт, Сенегал, Нигер, Турк, Франц улсын иргэд амиа алдагсдын дунд байсныг тус улсын прокурор Майзан Сереме мэдэгдсэн.
Халдлага ням гарагийн орой гадаад иргэдийн үйлчлүүлдэг Турк ресторанд орон нутгийн цагаар 9 цагт эхэлжээ. Жинсэн өмд, хүрэм өмссөн мотоциклтой 2 хүн ресторан руу клашников буугаар галлаж эхэлснийг гэрчүүд мэдээлсэн. Халдлагыг 7 цагийн дараа тусгай хүчнийхэн зогсоосон байна. Харин өчигдөр өглөө тус улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч зэвсэгт халдлага үйлдсэн 2 этгээдийг аюулгүй болгосноо мэдэгджээ.
Одоогийн байдлаар халдлагыг хэн зохион байгуулсан нь тодорхойгүй байна. Халдлага 2016 онд Аль-Кайда бүлэглэл Капучино хотын жуулчид үйлчлүүлдэг ресторан руу гал нээсэн явдалтай төстэй байгаа ч энэ удаагийн халдлагыг дотоодын террористууд үйлдсэн байж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

| Буркина Фасод зэвсэгт халдлага үйлдсэн этгээдүүдийг аюулгүй болгожээ | ||
| Үзсэн: 954 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.